О.Солонго: Дельта вирусийн өвчлөл хумигдаж, хүүхдүүдийн халдвар буурч байна

Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч О.Солонготой 0-5 настай хүүхдийн халдвар, томуугийн өвчлөлийн сэдвээр товч тодруулга авлаа.
-ЭХЭМҮТ-д ачаалал их байгаа тухай цахим орчинд мэдээлэл түгсэн байсан?
-Ачаалал их байгаа. Давхар ковидын халдвартай хүүхдүүдээ үзээд хэвтүүлж байна.
-Хичээл эхэлсэн цагаас хойш ковидын халдвартай хүүхдүүд хэр их үзүүлж, хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Сүүлийн үед бага насны хүүхдийн халдварын өвчлөл харьцангуй буурсан. Энэ нь хичээл, сургуулийн үйл ажиллагаатай холбоогүй гэж үзэж байгаа. Дельта вирусийн тархалт хумигдаж буйтай холбоотой болов уу.
-Ковидын халдвараас гадна томуу, томуу төст өвчнүүд хэр их байгаа вэ?
-Улирлын чанартай томуу, томуу төст өвчнүүд нэмэгдсэн. Яг ямар вирусээр үүсгэгдсэн вирус зонхилж буйг тодруулахаар ХӨСҮТ рүү дээжис явуулаад тодруулахаар ажиллаж байгаа” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.