Осгож нас барсан нэг ойтой охины ээжид хорих ял оноожээ

Өнгөрөгч оны аравдугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн О нь бусдын гэрт хонохдоо ой нэг сартай төрсөн охиныг шөнийн цагаар гэрийн хаалгаар гарсныг мэдээгүйгээс осгож нас барсан гэх хэрэг гарсан тухай өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэрэг нь шүүхэд шилжжээ. Тодруулбал шүүхээс талийгаачийн ээжийг эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлсэн гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачийн биед дух, хацар, уруул, баруун, зүүн тохой, шуу, гуя, өвдөг, шилбэ, тавхайн арьсны зулгаралт, дух, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед гадна үзлэг хийхэд нас бараад 12 цаг болсон” гэх дүгнэлт гарчээ.
Иймд шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О-д нэг жил хугацаагаар хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай2 нээрээ
Нэг жил багдана өөрөөс унагаасан үр хүүхэдээ хайрлаж чадаагүй муу ээж яаж амьд явж чадаж бнаа
мөрөнд эх эцэгийн хариуцлаггүй бүдүүлгээс болж 3 хүүхэд түгжиж плиткаа асааж орхиод айл хэсэж мөрийтэй тоглосны улмаас 3 хүүхдийн амь насанд хүрсэн хүмүүсд хариуцлагад яагаад тооцохгүй бна. түнэлийн гаралтай эцэг эх нь ч тэр охид хүүхнүүд нь айл гэр бүл үймүүлсэн ааш авир нь хүний ёсноос гажсан шуналт авгай хүүхнүүд хэл амтай хэрүүлч хүмүүс гххб, мөрөн сумын тамгийн газарт ч ажиллаж байх гэж. шоронд байх хүмүүс төрд ажиллах вм
Яг үнэндээ архи л хөрвал юун үр рүүхэд ёстойбодох юм байхгүй архичин гэхдээ ажил дээрээ тогтоод ажиллаад байдаг хүн дүрст заваан эмс их байна даа үнэндээ энэ хүүхнүүд 2 нүүр гаргаж чаддаг бололтой юм хүүхэд ядарч өвдөж зрвж байна уу ёстой сонин биш юм шигээ. Өөрсдөө ч яахав архинаасаа болоод хохирно уу үхнэ үү хамаа алга үлдэх заяа муутай үрс л хөөрхии дөө
Архи уудаг эмэгтэйчүүдииг судалж хариуцлага үүрүүлж байх хэрэгтэй байнаа хүүхдээ халамжлахгүй дарвалзаж архиддаг эмс эцэст нь хэнч биш болчихоор нь хүүхдииг нь улс тэжээдэг байдалд л ордог ер нь архи уудаг эцэг эх дээр хатуу арга хэмжээ байлгах нь зөв ингэж сэргиилэх хэрэгтэй