ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Төрийн Департамент “DarkSide” хакерын бүлэглэлийн талаар мэдээлэл өгвөл 10 сая ам.доллароор шагнана гэж амлав

АНУ-ын Төрийн Департамент “DarkSide” гэх хакерын бүлгийн гол гишүүдийн хэн болох, оршин суугаа газрыг тогтооход тус дөхөм болох мэдээлэлд 10 сая хүртэлх долларын шагнал амлажээ.

Нэмж дурьдахад, Төрийн Департамент энэ бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцохыг хүссэн аливаа улс орны хүмүүсийг баривчлахад туслах зорилгоор мэдээлэл өгвөл мөн 5 сая долларын шагнал амлажээ.

Энэ оны эхээр Америкийн “Colonial Pipeline” гэх түлшний хоолой  руу кибер халдлага үйлдсэн хэрэгт “DarkSide” бүлэглэл буруутай гэж АНУ үзэж байгаа аж. Тус халдлагын улмаас АНУ-ын олон хэсэгт шатахууны хомсдол үүссэн юм.

Нээлттэй эх сурвалжийн мэдээлснээр, “DarkSide” хакеруудын бүлэглэл нь компьютерийн “ransomware” вирусийг ашиглан кибер халдлага хийх чиглэлээр мэргэшсэн бөгөөд тэд Зүүн Европт төвтэй байж магадгүй гэжээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button