Нийгмийн

Ж.Галбадрах: Боловсролын хуулийг Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлаасай

Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат багш цол хүртсэн талаар бид мэдээлсэн. Харин түүнийг шагналаа хүртэж, танхимаас гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийг нь та бүхэнд хуваалцъя.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад Боловсролын тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Би энэ салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа. Хувийн хэвшлийн сургуулиудыг төлөөлүүлж, Шинэ Монгол сургуулийн төгсөгч, багш нарын маань гаргасан амжилтыг үнэлсэн хэмээн харж байна. Тиймээс цаашид салбартаа ихийг хийнэ.

Боловсролын хууль нь хоёр сайдын үе дамжиж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг явж хийгдсэн. Энэ хууль тэр чигээрээ Засгийн газраас өргөн барьсан хувилбараараа батлагдвал сайн хууль болно гэж бодож байна. Мэдээж энэ хуулиар боловсролын салбарыг либералчилж, сонголттой болгож, чанарыг дээшлүүлэх талаар ахицтай хууль байгаасай. Ер нь тэр шалгуурыг тусгагдсан байна гэж харж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button