ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент
Бритни Спирс шүүхэд ялалт байгууллаа

Дуучин Бритни Спирс асран хамгаалагчийн хэргээр шүүхэд ялалт байгуулж чадлаа. Энэ бол Бритнигийн хувьд төдийгүй, найз нөхөд, шүтэн бишрэгчдийнх нь хувьд тун таатай сайхан мэдээ юм.
Бритнигийн өмгөөлөгчийн хэлснээр энэ бол “том өдөр” юм.
“Арав гаруй жилийн хугацаанд анх удаа бид зөвхөн Бритни өөрөө бие даан юу хийхээ шийдэх эрхтэй боллоо” гэж түүний өмгөөлөгч хэлсэн байна.
Бритни Спирс архи дарс, мансууруулах бодисонд донтож, өөрийгөө хянах чадваргүй болсны улмаас түүнийг асран хамгаалагчийн мэдэлд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарч байсан юм. Төрсөн эцэг нь түүний асран хамгаалагч байсан ба түүний ашиг орлого гээд бүх эд зүйлсийг Бритни өөрөө захиран зарцуулах эрхгүй байсан билээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.