ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн халдварыг тараасан анхны тээгч хэн бэ

Аризонагийн Их Сургуулийн эрдэмтэн Майкл Воробей Хятадад болон дэлхий даяар коронавируст тахал өвчнийг тараасан анхны тэг өвчтөнийг олсон байна. Эрдэмтний судалгааны үр дүнг “Science” сэтгүүлд нийтэлжээ.

Майкл Воробейн хэлснээр тэг өвчтөн нь Хятадын Үхань хотын “Хуанан” далайн гаралтай хүнсний барааны захын эмэгтэй худалдагч аж. Тэр эмэгтэй анх арванхоёрдугаар сарын 11-нд өвдөж, үйлчлүүлэгчиддээ халдвар тараасны дараа Үханийн эмнэлэгт үл мэдэгдэх өвчний шинж тэмдэгтэй өвчтөнүүд ирж эхэлжээ.

Ингээд арванхоёрдугаар сарын 13-15-нд тус захын бараа ачигч хатгаа тусч, антибиотик хэрэглэсэн ч өвчин нь намдаагүйн улмаас эмнэлэгт хүргэгджээ. Дараа нь түүнээс коронавирус илэрсэн. Хоёрхон долоо хоногийн дотор захын хэд хэдэн ажилтан уушгины хатгалгаа өвчнөөр Үхань хотын эмнэлэгт хэвтжээ.

Майкл Воробей хэлэхдээ, коронавирусийн халдварын анхны 19 тохиолдол бүртгэгдсэний 10 нь хүнсний захтай холбоотой гэв. Тус захын бүх халдвар авсан бүх ажилчид захын баруун хэсэгт худалдаа эрхэлдэг байсан ба тэд илбэнх төрлийн нохой зардаг байжээ.

Майкл Воробейн дэвшүүлж буй хувилбар нь Хятадын эмч нарын гаргасан хувилбараас ялгаатай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Хятадын эмч нар үзэхдээ халдвар тараасан анхны тэг өвчтөн нь хүнсний захаас хол амьдардаг 41 настай нягтлан бодогч эмэгтэй бөгөөд зах руу очиж байгаагүй нэгэн юм. Нягтлан бодогч эмэгтэй арванхоёрдугаар сарын 18-нд шүд нь өвдөж, эмнэлэгт хэвтжээ. Тэрбээр харин эмнэлэгээс коронавирусийн халдвар авсан гэж Воробей онцолжээ.

Эрдэмтний дүгнэлт нягтлан бодогч эмэгтэйг халдвар тараасан тэг өвчтөн гэж үздэг ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлж эхэллээ.

Эрдэмтэн цааш хэлэхдээ, коронавирусийн тахал эхэлснээс хойш хоёр жилийн дараа вирус тус хүнсний захаас тархсан, тархаагүйг батлана гэдэг маш хэцүү зүйл. Учир нь, тус хүнсний захад ариутгал халдваргүйжүүлэлт хийснээс гадна анхны дээж огт аваагүй ажээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Od
Od
11 сар 29, 2021 07:18

Hytadad unen medeelel gej ogtoosoo ch bhgui ee. Dan hudal huurmag medeelene! Ene ni MEDEHGUI dee ch bish ym. MGL- chuudiin heldegeer "Dotor hun" gedegeeree ...

Заагч
Заагч
11 сар 29, 2021 17:54

Хог вирус хужаагийн зохиомол вирус шт ДЭМБ-н ажилтнуудыг 2020 онд 2 удаа ну агата орохыг хориглосон ш�##�г�##�таас татг�##�зсан нь ямар ч тэнэг хvнд хятад вирус зохиомол болох нь илт байлаа 2021 оны 1 сард ДЭМБ ш�##�гаад ямар баасаа олж тогтоох вэ?дээ Аль хэдийнээ матери�##�уудаа устгачихсан байлаа гэж

Холбоотой мэдээ

Back to top button