Нийгмийн
Шинээр барьж буй барилгын цахилгаан шатнаас хүн унаж, нас баржээ

Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны зүүн тал дахь шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 16 дугаар давхрын цахилгаан шатнаас хүн унасан тухай дуудлага арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 15:16 цагт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:21 цагт очиж, шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын цахилгаан шатны хонгилоос тус барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Өрнөх хүч” ХК-ийн ажилтан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн А/26 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.