НийгмийнСурвалжилга, Нийтлэл

ХЭРЭГ: Орхон аймагт насанд хүрээгүй хүүхдүүд мансууруулах өвс татаж байгаад баригджээ

Орхон аймагт насан хүрээгүй хүүхдүүд мансууруулах өвс татаж байгаад баригдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт /2019.06.20/ Орхон аймгийн 10-р цэцэрлэгт 17 настай эрэгтэй Э, 17 настай эрэгтэй Ш, 19 настай эрэгтэй И нарыг мансууруулах өвс татаж байхад цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

ЦЕГ-аас мэдээлснээр 2019 оны эхний 5сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Тодруулбал, 89 хэрэгт шалгагдаж байгаа 186 хүний 86 хувь нь 18-35 насныхан байна. Харин 4.7 хувь нь насанд хүрээгүй хүүхэд. Мөн хэрэгт холбогдогчдын 56.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм. Түүнчлэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг зөвхөн Улаанбаатарт бус орон нутагт ч бүртгэгдэж байна. Тухайлбал, энэ онд орон нутагт хар тамхины хэрэг 11 бүртгэгдсэн ба хамгийн их нь долоо буюу Орхон аймагт бүртгэгджээ. Энэ нь орон нутагт энэ төрлийн гэмт хэргийн гаралт тэлэгдэх болсныг илтгэж байна.

Ж.ДӨЛГӨӨН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button