Нийгмийн

“Хүүхдийн мөнгө нэхлээ” хэмээн салсан эхнэрээ ээжтэйгээ нийлж зоджээ

Иргэн А нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдарч байгаад салсан, гэр бүлийн хамаарал бүхий М.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Манай эхтэй зүй бус харьцсан, хүүхдийн мөнгө нэхсэн” гэх шалтгаанаар маргалдаж, гарын шуунаас чанга атгах, газарт боож унагаах зэргээр эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд:

“М.У-гийн хүзүү, шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч С овогт Э-ын А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр болжээ.       

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

арчаагүй юмнууд ийм байж өөрийгөө эр хүн гэж бодхоосоо ичдэггүй юм байхдаа

Зочин
Зочин

Хүүхэд бол хариуцлага ингэх байсан бол анхнаасаа яах гэж тэр эмэгтэйг хүүхэдтэй болгосон юм.

Zo
Zo

Huuhdiin mongoo asuudalgui ogchihldoo.Teneg yumnuud huuhed hohiroogoof.malaas dor

Иргэн
Иргэн

Эхнэр хүүхдээ хаяж өөр эмэгтэйгээ гэр бүлийн харьцаа үүсгэж амьдарч байгаа эрчүүд дуугай л сольж өмсөх хувцасаа аваад гэр орон байрандаа эхнэр үр хүүхдээ үлдээгээд явж сураач!!! Сүүлэрч эхнэр хүүхдээс нь салгаж байгаа хүүхнүүд тэр нөхрөөс эд хөрөнгө мөнгө төгрөг нэхэхгүйгээр хүлээж авч сураасай!!! Тэр их хайрандаа амьдарцгаагаач гэж хэлье

зочин
зочин

Ямар бузар новш вэ засаад хаячих.ЕР НЬ ЭРЧҮҮДЭД Ч БАЙНА ЭМЭГТЭЙЧҮҮДЭД Ч БАЙНА ХҮҮХЭД ӨНЧРҮҮЛЭЖ БАЙГАА БАЛИАР ЮМНУУДЫГ АЛЬ АЛИЙГ НЬ АЛБАДАН АЖЛУУЛЖ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОЦОЙТОЛ ТАТ.ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ИХ УЧИР БАЙНАА АРХИ УУНА,ДЭМИЙ ТЭНЭНЭ, ЗАВХАЙРНА,НӨХРИЙГӨӨ ХӨДӨӨ ЯВСАН ХОЙГУУР ЯНХАНТААЛ БАЙДАГ ХҮҮХНҮҮД ШОРОО ШИГ БАЙНА ХАМГИЙН БАЛИАР НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

Эх хүн
Эх хүн

Арчаагүй новш вэ, Яс юман дээр эхээс нь их шалтгаалж бгаш.Үр хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээж сур гээд хэлчих ухаангүй.Өөрөө ч адилхан эх хүн байж үр удмыг нь гаргасан хүнийг хүүтэйгээ нийлээд зодож бдаг.Хогийн хуультай учраас ингэж даварч бган, шоронд оруулах хэрэгтэй.Бүх хохирлыг төлүүлэх хэрэгтэй.Үр хүүхдийг нь гаргаж өгөөд өөрөө өсгөж байж зодуулахуу яацарцан амьдрал вэ

Холбоотой мэдээ

Back to top button