"Үхэж л байвал, миний шоронд суух хамаагүй” гээд нөхрийгөө хутгалжээ
Улаанбаатар хотын харъяат, 30 настай эмэгтэй М нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах өөрийн гэртээ нөхөр Б-гийн хамт согтууруулах ундаа хэрэглэжээ. Хосууд нэг хүүхэдтэй бөгөөд, тухайн үед хадам аавынхаа гэрт хүүхдээ үлдээгээд, хамт 18 лааз шар айраг уусан байна.
Хосууд гэр бүлийн маргаантай байсан бөгөөд эхнэр нь ярилцаж, эвлэрэх зорилгоор хамт уусан ч, удалгүй маргажээ. Учир нь нөхөр Б нь "Бидний аль нэг нь үхсэн үед л хоёулаа сална” хэмээн хэл амаар доромжилсон гэх...
Улмаар уур нь хүрсэн эхнэр нь жижиг хутга авч нөхрийнхөө цээжний баруун доод хэсэгт нэг удаа хутгалжээ. Эхнэр М мэдүүлэгтээ: "Би энэ үйлдлийг согтуугийн халуунд хийсэн юм биш. Үнэхээр л үхээсэй гэж бодсон. Энэ хорвоогоос нэг ч гэсэн хог зайлж байвал, миний шоронд суух хамаагүй гэж бодсон” гэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч цээжний шархыг хөнгөн гэмтэл хэмээн тогтоожээ.
Харин хохирогч Б мэдүүлэгтээ: “Тухайн үед архи ууж хоорондоо муудалцсан. Яг ямар шалтгааны улмаас намайг хутгалсныг сайн мэдэхгүй байна. Бид хоёрын хувьд эвлэрсэн, харилцаа хэвийн байгаа. Гомдол, санал байхгүй” гэжээ.
Улмаар энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М-г "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Согтуу авгай нар нөхрөө алаад адгиын нүгэлтнийг тонилгож баатарлаг гавьяа байгуулсан болдог арга барил ч одоо хуучрах тал руугаа орж байна даа.Хэрвээ хүчирхиыллийг хэл ам сэтгэл санаагаар үйлддэг гэдгийг нь шалгаж тогтоодог бол авгай нарын хүчирхийлэл илүү их байгаа даа.
Unen shuu
Nuhur uneheer hugiin amitan l gsn ug
Үнэхээр дарамттай байсан болоол тэгэж байгаа. арга нь ядсан хүний арга. өөрийгөө тамлаад үр хүүхдээ хаяаад хэн ч шоронд суухыг хүсэхгүй эмэгтэй ХҮНИЙГ ТАйван амар амгалан байлгана гэж авч суусан юм бол ядаж эд материалаа дутуу байж болно. сэтгэл санааны агуу их амар амгаланг өгөгх ёстойштээ.
Өөө гүйцээчихгүй харамсалтай
Адгийн шаар, хүн хогнууд үхэж л байг. Цэцэг цэврүү шиг сайхан охин авч суучхаад араатан болгож байгаа нь үнэн шд. Түүнд өөр гарц байгаагүй болоод л тийм алхам хийж байгаа. Араатнуудад сургамж болог
Балай хүүхнээс салаач.Ийм хүүхнүүд хань болдоггүй юм
Hetsvv yum boljee zorig bas baina baina eron eh hvn vre hvvhedtee bollod hanailad irheeer nohor hvvhediin derged agsan tsogtuu taiwan deern vr min uilaad gaarad ireheer estoi alchmaar sanagdag yum bilee hamgiin aimarn ni eh
зөвхөн нэг талыг харж бичихээ болиоч.
1. хосууд биш хос ! 2. Хүнтэй юм яривал эрүүл саруул ухаантай үед ярилцах нь зөв. 3. Нөхөр нь энэ бүгдийн дараа хурдан салах нь зөв. Аюулгүй байдлаа бодвол. 4. Энэ эмэгтэй салмаар байвал зүгээр шүүхэд салах өргөдлөө өг, гэвч ийм хэрэг үйлдсэн тул хүүхдээ өөртөө авахыг шүүх зөвшөөрөхгүй байж магад. Ийм хэрэг хийснээр өөрийнхөө нөхцөл байдлыг сайжруулж чадсангүй улам дордуулсан байна. Хэрэв зөвлөгөө хэрэгтэй бол янз бүрийн байгууллагатай холбогдож зөвлөгөө авч болох байсан. Заавал хүчирхийллийн арга хэрэглэхгүйгээр салж болох байсан. Өөрийгөө хүүхдээ бод.