Нууц амрагаас нь салгахын тулд "зодуулсан” гэж худал мэдүүлж, нөхрийгөө баривчлуулжээ
Налайх дүүргийн харьяат, 40 настай эрэгтэй Б.Х нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт ам бүл зургуулаа амьдардаг. Тэрбээр "согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртээ удаа дараа гар хүрсэн" гэх шалтгаанаар шүүгджээ. Учир нь Б.Х-гийн эхнэр цагдаагийн байгууллагад удаа дараа хүчирхийллийн дуудлага өгч, нөхрийгөө баривчилгаанд явуулсан байна.
Тодруулбал тэрбээр тухайн үеийн мэдүүлэгтээ: "Намайг нярай биетэй, хүүхдээ хөхүүлээд зогсож байхад хөл рүү өшиглөх, “Чамайг алчихна шүү, дөрвөн хүүхдээ харуулах хүн байгаа” хэмээн хацар руу алгадах, хардалтын улмаас толгой руу цохиж, өмсөж явсан өмдний уяагаар хоолойг минь боох, гарыг уяж, машины суудлын бүрээсээр хоолойг боох зэргээр хөнгөн болоод хүнд бэртлийг удаа дараа үзүүлж байсан" хэмээжээ.
Харин нөхөр Б.Х мэдүүлэгтээ: “Яллах дүгнэлтэд дурдсан шиг би эхнэрээ зодож байсан удаагүй. Бидний дунд гэр бүлийн таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан гардаг. Миний өөр хүнтэй явж байсан нь амьдралдаа гаргасан том алдаа юм. Бидний дунд бага зэргийн гэр бүлийн маргаан гардаг. Тэгэхэд би гэрээсээ гараад л явчихдаг. Энэ талаар эхнэр маань өөрөө тайлбартаа хэлэх байх. Одоо үүнээс харахад намайг бүх зүйл дээр буруутгаад байна” гэжээ.
Эхнэр нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай нөхөр бид хоёрын хооронд маргаан болсон нь үнэн. Харин намайг зодож цохисон асуудал байхгүй. Нөхөр маань өөр эмэгтэй хүнтэй уулздаг байсан. Тэр хүнтэйгээ уулзахаа болино гэчихээд болиогүй. Тэгээд манай найзууд надад “Чи нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд намайг зодож алах гээд байна гээд цагдаад дуудлага өгчих. Тэгээд цагдаа нар нөхрийг чинь ирээд аваад явна.
Нөхрийгөө нэг сарын баривчилгаанд явуулчихвал, нөхөр чинь хашраад тэр эмэгтэйгээсээ болино” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд худал мэдүүлэг өгсөн. Тэр эмэгтэйгээс болж хэрэлдэж, маргалдаад би чамайг яавал ч, яана гээд цагдаа дуудаж худал мэдүүлэг өгсөн. Тэгээд долоо хоногийн баривчилгаанд яваад ирсэн” гэжээ.
Улмаар шүүхээс гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогч гэх эмэгтэйн биед хийсэн үзлэгээр шүүгдэгч Б.Х-г гэм буруугүй болохыг тогтоон, цагаатгасан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Araggvi shvv dee araar tawiltiin talaar huuli bhgvi uchiraas 4 hvvhedee onchirvvlehgvi gj l tiim arga sedsen bn ger bvl vimvvlsen araar tawisan 2 hvnd hatuuhan huuli sanaachilah uhamsartai gishvvn bhgvil ym bhdaa
Зөв арга олжээ...тэрний 4 хүүхдийг хэн маллах вэ дээ
Зүгээр л ийм өөдгүй ьэр муу адгийн шаар залуу заваарч заваарчаад зүүв зүгээр харин хөөрхий муу эмэгтэй нэг цаг ч байхад галзуурмаар муухай шорон гээч газар хэдэн сараар өдрөөр там шиг өнгөрүүлж хоригдоно! Ямар ч хүнийг гэх логик алга новшмйн хуулинд чинь
энэ бүсгүйд.буруу алга аргаа л барсан хүн бна шүү дээ
Хогын хүүхнүүдээс салах л хэрэгтэй
Худал мэдүүлэг өгсөн эхнэрийг нь яах вэ ? Бас л шийтгүүлэх ёстой биз дээ ? Цагдаагийн газар тэр эмэгтэйн тоглоом уу ? Эмэгтэй худал ярьснаас болж нөхрийнх нь халдашгүй эрхэнд цагдаа нар хүрсэн байна.