Нийгмийн

Согтуугаар автомашин жолоодож яваад гэрэлтүүлгийн шон мөргөжээ

Нийслэлийн Багануур дүүргийн гуравдугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин автозамын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлага арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 01:50 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 1 км зам туулан 01:53 цагт очиход тус дүүргийн нэгдүгээр хорооны харьяат иргэн 24 настай эмэгтэй А, мөн нэгдүгээр хорооны харьяат иргэн 27 настай эмэгтэй М нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Кроун” загварын суудлын автомашин жолоодож яваад гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
12 сар 13, 2021 10:35

Egch duu 2, shon morgotloo haana aridsan ym boloo. Aav eejeesee aigaad oor gazart arhidaj dee bodohod he he he

dj
dj
12 сар 13, 2021 11:30

1 km zam tuulj gene uu? ih l bartaatai hol zam tuuljee z##luul edniig shagnah heregtei ym bishvuu?

Холбоотой мэдээ

Back to top button