ПРОГНОЗ: Давхар дээлтэйгээс гурвыг, танхимын гаднах хоёр сайд үлдээж, БУСДЫГ НЬ ЯВУУЛНА
Бодож, бодож эрх баригчид ийм мэргэн арга олжээ. Тэр нь ҮХЦ-д “Парламентын танхимаас дөрөвхөн хүн сайдаар сонгогдох нь хууль зөрчиж байна” гэсэн агуулгаар сөрөг хүчнээр гомдол гаргуулна. ҮХЦ тэрхүү гомдлыг нь нэг их тоосон шинжгүй хүлээж авснаа он солигдох, давах мөчийг тохуулан “Зөрчсөн” гэж дүгнэнэ. УИХ гялс цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Тэгээд сайд нараа солино.
Яг энэ сценарийн дагуу процесс өрнөхөөр байна. Их хурлаараа Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлангуутаа шуудхан сайд нарын халаа сэлгээнд анхаарч эхлэв. Маш товчхоноор, Засгийн бүтцийг базаж харахад У.Хүрэлсүхийн, Д.Амарбаясгалангийн, бусад амлалтын квот тэргүүтэй холимог баг. Эдгээрээс хэний төлөөллүүдийг явуулж, хэдийг нь сэлгэж, шинээр ямар фракци танхимд орж ирэх вэ. Энэ талаарх ерөнхий прогнозыг хүргэж байна.
Д.АМАРБАЯСГАЛАН ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭ “ӨМӨӨРӨХГҮЙ”

Л.Оюун-Эрдэнийг сая намын даргаар ёсчлоход үеийн агуулгаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан хамгийн их дэмжсэн. Энэ хоёрыг муудалцчихвал дээд үеийнхэн нь бүр нэг баярлаж, засаг төрөө самрах үйлсээ эрчимжүүлэх нигуртай. Тиймээс ч тэд нэгдэж, нэгдэхдээ сул сайд нараа ч явуулъя гэдэг дээрээ тохирсон. Л.Оюун-Эрдэнийн танхимд А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар, С.Амарсайхан нарын генсекийн хүмүүс бий.
Генсекийн хувьд Алтай нутгаас гаралтай Л.Мөнхбаатар, А.Ариунзаяа нарыг ерөнхийдөө өмөөрч “ханасан”. Ерөнхий сайдын хувьд ч тэр, барилгын салбарт томоохон амбицаа хэрэгжүүлэхийн тулд сул сайдтай байгаад байхыг хүсэхгүй. А.Ариунзаяа сайд У.Хүрэлсүхийн тахимаас улирч, нэг удаа авралд багтсан тул Үндсэн хуулийн аргаар явуулахад гомдолтгүй гэх өнцөг бий. Харин Шадар сайд С.Амарсайханы хувьд томоохон мөнгө, бизнесийн тохирооны том агуулгатай байж мэдэх тул явуулах нэрсэд шууд оруулахад хүндрэлтэй.
Тэрбээр танхимтайгаа нийцэл муутай, мөнгө төгрөгтэй холбоотой шийдвэрийг түрүүлээд алх цохьчихдог нэгэн. Хурал хуйнд маш их хоцордог мөртлөө нэг байгууллага дээр очиж, шууд дамжуулалт асаагаад баахан загначихдаг байдлыг нь Ерөнхий сайд буруушаан үздэг гэгддэг.
У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗУУДЫГ ЯВУУЛЖ, АЖЛАА БОДНО

Намаа, засгаа бүрэн “базсан” Л.Оюун-Эрдэнийн хувьд одоо У.Хүрэлсүхийн үед томилогдсон, түүний цэргийн сургууль, 10 жилийн ангийнхныг танхимаасаа явуулчих чин хүсэлтэй гэгдэж буй. Энэ ангилалд Л.Халтар, Г.Ёндон, Г.Сайханбаяр, Б.Батцэцэг нар нэрлэгдэнэ. Л.Оюун-Эрдэнийг засаг барих хугацаанд хамгийн их чихийг нь халууцуулж буй сайд нар бол уул уурхай, зам тээврийн салбар хариуцагсад. Дээрээс нь энэ саруудад манай улс хоёр хөршдөө хамгийн үнэ хүнд муутай байж, гадаад харилцааны бодлого үндсэндээ тэглэсэн.
Эл сайд нарынх нь ажил явахгүй болохоор Ерөнхий сайд нь бүхий л том уулзалтууд дээр өөрөө орсон нь ч нүдэнд ил өрнөсөн билээ. Танхимын уур амьсгал бүхэлдээ нэг тийм халуун дулаан бус болж, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа унтууцсан дүр төрхтэй болсон гэгдэж буй. Ийм асуудал дагуулсан сайд нараа одоо бүх эрхээ гартаа авсан хойноо хамгийн түрүүнд явуулахаар зэхэж байгаа гэх. Энэ нь ч нэг талаараа зөв. Монголын төр У.Хүрэлсүхийн хамт казинодсон хүнд өргүй. Түүний ангийнханд өргүй нь үнэн юм.
Н.ЭНХБАЯР, Ц.ДАВААСҮРЭН НАРЫН БАГТ ХАА, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРАА ӨГНӨ ЭСВЭЛ...

Засгийн бүтцэд шинээр орж ирэх тоглогч нь Н.Энхбаяр. Мөн 92-р тогтоолоор Оюутолгойн ажлын хэсэгтэй хамтарсан гэх Ц.Даваасүрэн нарын попуудын баг нэг сайдын суудал авахаар байна. Тэдний авах хүсэлтэй салбар нь хөдөө аж ахуй бас эрчим хүч. Өнөөдөр сайдаар ажиллаж буй З.Мэндсайхан, Н.Тавинбэх нар яг сулаар нэрлэгдээгүй. Гэвч Н.Тавинбэх сайдын үгэнд эрчим хүчний ТӨХК-ийн захирлууд ч ордоггүй, хаалгыг нь саваад гардаг гэх яриа бий. Салбартаа ямар ч манлайлалгүй хүн цаашаа том бодлого ахална гэхэд асар бэрх.
ХАА-н салбарын тухайд З.Мэндсайхан том бодлогоороо засагтаа харьцангуй сайн хүлээн зөвшөөрөгдсөн. Генсектэй ойрын харилцаатай зэрэг шалтгаанаар эерэг үзүүлэлттэй байна. Мэдээж салбар доторх хар, хор нь асар их. Ерөнхийдөө мөнгө их эргэлддэг гэдэг утгаар нь Н.Энхбаяр, Ц.Даваасүрэн эл хоёр салбарыг авахаар санаархаж буй. Гэвч явах сайд нарын тоонд З.Мэндсайхан, Н.Тавинбэх нар төдийлөн орж ирэхгүй байгааг дурдууштай. Эдгээрийг авч үлдэнэ гэвээс У.Хүрэлсхүхийн найзуудын гаргах сул зайг хэлэлцээрт ашиглах тактик бас харагдаж буй.
АЖИЛСАГ Ч ҮЛ ТООГДДОГ ГУРВАА “АВАРЧ ЧАДАХГҮЙ”

Танхимдаа жигтэйхэн ажилсаг ч гаднаа пи-ар нь буруу урсгалтай, муу ярьдаг сайд нарын ангилалд Н.Уртнасан, С.Энхболд, Ч.Номин нар багтаж байна. Ерөнхий сайдын хувьд “Сул сайд нараа цаашаа хамгаалж явж чадахгүй” гэх байр сууриа хатуу барих чигтэй буй. Тэр утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгтэй орж ирсэн Ч.Номинг авч үлдэнэ гэх таамаг огт нэрлэгдээгүй. Логикийн хувьд, Н.Уртнасан, С.Энхболд нар салбартаа өчнөөн их ажил амжуулахаар мачийсан ч гаднаа хүлээн зөвшөөрөгдөх асар бага магадлалтай.
Энэ төрлийн сайд нараа ерөнхийдөө явуулчихаар байгаа нь нууц биш. Тэдний суудлыг парламентад аль хэдий нь эвээ олсон, хар хор ихтэй улсууд горилж буй.
ЯГ ТАГ ҮЛДЭХ НЬ: Б.ЖАВХЛАН, Х.НЯМБААТАР, Л.ЭНХ-АМГАЛАН НАР. Ц.НЯМДОРЖИЙГ ЯГ ХЭРХЭХ ВЭ?

Энэ Засгийн газарт Л.Оюун-Эрдэнэд хамгийн их тус болж, улс төрийн хамаг галыг нь өөр дээрээ үүрч, элдэв лоббиг нь хийлцсэн хүн бол Х.Нямбаатар. Түүнийг албан тушаалаа хадгалж үлдэх хамгийн боломжтой хүнээр нэрлэхүйц. Дараачийн сайд нь Б.Жавхлан. Тэрбээр Ч.Хүрэлбаатарын барьж байсан хамаг л сайн бодлогыг задалж, гишүүдээ дөрвөн тэрбумаар авлигадаж, ер хүнээс гарч болох хөнгөн залиудаар ажлаа авч яваа хүн. Тэр С.Батболдын талыг ч, Сүхбаатарынхны хүчийг ч төлөөлөх лоббигоо энэ хугацаанд хийв.
Л.Энх-Амгалан сайдын хувьд салбараа яг шат ахиулах амбицтай, поп аргаар ажиллаж буй дүр. Парламентад удаж буй тул гишүүдээ ч хэрхэн аргалахаа мэднэ. Ийм гал алддаггүй, ахмаддуу хүн Л.Оюун-Эрдэнийн танхимд яах аргагүй хэрэгтэй. Харин нөгөө хэрүүлч, үл дуугүй байдгаараа алдаршиж, төрд насаараа явчхаад ЗГХЭГ-ын даргын суудалд очоод нам шигдчихсэн Ц.Нямдоржийг хэрхэх нь тодорхойгүй байна. Тэр одоо төрд, Л.Оюун-Эрдэнэд хэрэгтэй юу. Энэ асуултын хариу нь эсрэгээрээ Ц.Нямдоржид өөрт нь хэрэгтэй гэх логикоор тайлагдаж буй.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Л.Оюун-Эрдэнийн танхимд 3-4 сайд л үлдэхээр л харагдаж буй нь нууц биш. Үүн дээр танхимын гаднаас сонгогдсон 2-3 сайдыг авч үлдэж мэдэхээр. Дээр нь хоёр яам нэмэгдэнэ. Танхимаас У.Хүрэлсүхийн хүмүүс явж, Д.Амарбаясгалан өөрийн багаа шинээр бүрдүүлэхээр харагдаж байна. Мөнхүү Н.Энхбаяр, Ц.Даваасүрэн нарын төлөөлөл шинэ танхимд суух агаад С.Батболд, М.Энхболд нар чимээгүй сууж байгаад нэг хоёрын зэрэг сайд түлхүүлчхээр өнгө аястай буй.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zasgiin gazriin ajliig alj baigaa jenkogiin saiduudiig yvuulah heregtei
Тавинбэх үлдэхгүй бол Засаг бүтнээрээ солигдох байлгүй дээ! Сайн ажиллаж байгаа мэргэжлийн сайд шүү.
Тавинбэх үлдэнэ ээ!
би нам дэмждэггүй боловч нэг сайд муу ч бай сайн ч бай ажлаа 4 жил хийгээд ажлаа өгсөн нь улс орон тогтвортой байхын үндэс ш дээ. дээрээ суудлаа олохгүй бол доороо олохгүй шдээ. зөвхөн 2-г чөлөөлөхөд л хангалттай шдээ, бүр ядахдаа. энэ бол дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гэж хэрэг ч гэсэн дахин 2 жил хүлээгээд 4 жилийн сайд хийсэн дээрдээ. тэгэхгүй бол улам дордоно шдээ өмнөх 30 жилийн түүхээ л давтана
МАН сайдын суудлаа 1 тэрбумаар үнэлдэг. Гэж соноссон
Одоо солиоо холиоо хэнд хэрэгтэй вэ? Бөөн бужигнаан болно, тайван ажлыг нь хийлгээчдээ! Тогтвортой байдал чухал байна!! Сайд солигдох бүрд салбарууд ганхдаг бичигдээгүй хууль бий!!!! Анхааралдаа авна уу!!!
Ямар сайн бичээ вэ Мядагбадам аа Амарбаясгалан говь алтайн муу сайд нараа чөлөалж сэлгэн томилно гэж чиний таамагласаниай би санал нийлж байна. Сү хүнээ шургуулахаар тохироогоо хийсэн. Энхбаярын хүн орж ирэх юм байна. Даваасүрэн өөрөө сайд болохгүй Болорчулуунаа сайдаар томилуулах байх. Санал нийлж байна
Мэндсайхан сайдын захиалгаар бичжээ
tavinbex said bolsnoos xoish erchim huchnii salbart 10 aad osol garch hunii ami ersdlee tgd omoorood l baih u
Hahaga haraal idsen danhan tolgoi uuruu zailaad byuan bolooch
Төрийн ажилыг тулгууртай хнийдэг нь женко л байж дээ. Оюун-эрдэнэ эр хүн хэлсэндээ гэгчээр ..................
Ха ха сүртэй юмнууд бичих юмаа. Маш сул сайд нартай засгийн газар нь үнэн. Тавинбэх, Энх-Амгалан, Батцэцэг нар давгүй ээ. Цэцийг ч улс төрчид нохойд барьдаг мод болгож хувиргаж байна даа уг нь бол хамгийн ариун дагшин газар байх ёстой юм
Сайдаар үлдэх хүн цөөхөн хийж чадах хүн алга угаасаа Нямдорж, Батцэцэгээс авхуулаад халаагаа өгөх цаг нь болсон
Ёндон Халтар нар ч бүтэкүй ээ
ХХААХҮ-ийн Сайд хамгийн түрүүнд явах ёстой. Монголоороо нэг Шүлхий өвчин тархсан. Өөрөө болохоор Дорнод аймгаар адуу малаа эргэж тойрсрн шиг Шүлхийн голомтоор хөндлөн гулд давхисан нөхөр. Одоо болно оо.Явах цаг чинь болчихсон. ХХААХҮя-ыг Ховдынхноор дүүргэсэн. Ямарч шалгуургүй нөхдийг авчирсан. ХХААЯ-наас хөнгөлтэй үнээр олгодог хадлангийн трактор бусад дагалдахуудыг Мориныхондоо уяачдад олгосон.Мөн ч их самарч байгааг салбарынхан нь дуу алдан ярицгааж байна шүү.
Төрийн сөйд хүн сайд шиг байх хэрэгтэй. Одоогоор МАН-д мөнгө өгсөн нь л сайд болж байна
Ингэж худлаа хуцах хэнд хэрэгтэй юм нэг их сенсаацтай худал мэдээ хөөцөлдсөн одоо цагийн сэтгүүлч гэгчидийн царай энэ л ээ Цаанаа бол бас мөнгөний захиалгатай ч байж мэдэх юм
Ариунзаяаг огцруул
Ардчиллын 30 жилд хамгийн их хэлмэгдсэн салбар бол геологи, уул уурхайн салбар мөн. Өнгөрсөн хугацаанд энэ салбарыг нэг ч мэргэжлийн хүн толгойлж сайд хийж байгаагүй. Хятад хэлний, үйлдвэрчний, ноолуурын гэх мэргэжилтэй хүмүүс геологи, уурхайн сайд байв. Иймээс Оюу толгойн учрыг олохгүй явсаар Монголчууд бид цөмөөрөө хохирсон нь үнэн. Энэ 2 салбар чинь заавал мэргэжлийн хүн байж гэмээнэ асуудлаа ойлгож зөв бодлоготойгоор салбаруудаа удирддаг юм. Одоо харин геологи, уул уурхайн үйлдвэрлэл дээр ажиллаж байсан туршлагатай, эрдэмтэн хүн удирдаж байна. Ганц удаа шатахуун тасарсан явдлаар бүхэл бүтэн салбарын ажлыг дүгнэж болохгүй. Урьд нь олон сараар шатахуун тасалдаад улс даяараа хашхирцгааж л байснаа мартацгаасан уу??? бид чинь их мартамгай хүмүүс гэдгээ хааяа санацгааж байвал үнэнд ойртоно. Энэ сурвалжлагч салбарын онцлогийг мэдэхгүй байж дэмий зүйл бичиж хүмүүсийн санаа сэтгэлийг бүү үймүүл. Тэгэхдээ Ерөнхий сайд хүний амаар ажлаа явуулахгүй байх гэж итгэнэ.
Энэ сэтгүүлч мөрөөдлөө бичжээ, өдөөн хатгалаг байхаа. Сайдууд гаршаад ирэхээр АНархи нам шиг аашилваас ажил л хохирноо. Ер нь Амарсайхан, Ариунзаяа, Батцэцэг, Мөнхбаатар, Мэндсайхан, Нямдорж гэх мэтээр бараг бүгд сайн ажиллаж байгаа шүү. Даваасүрэн, Болорчулуун, Энхбаяр нарын попуудаас ангид байх нь өлзийтэйдэг
Самардаг самарааг үтэр хурдан явуулаа гайны хар пизду үхээсэй тахир дутуу болоосой
Tegmeer dee ahsgui Nyamdorj gyai bol ZG iin saidiin said baij cgadahgyi gologdood baina Ard olond huleen zuvshuurugsun humuus baimaar baina EnkhAmgalan said shig Tegeed zasag zorigtoi medlegtei mergeshsen erchimtei ajillamaar baina aa
Battsetseg nomin urtnasang yvuul
Nambariin Enlhbayar, Hurelbaaatar Uchraliig said bolgo
гуцна биз.
Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн С.Энхболд, Байгаль орчины сайд Н.Уртнасан нарыг явуулах хэрэгтэй!!! Ерөнхий сайд өгөгдсөн эрх мэдлийн хүрээнд чих халууцуулж, хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нартаа хариуцлага тооцох хэрэгтэй!
Зарим комментийг бүр хойш нь чулуудчих юм гээч, женко ийн дэмжигчид үү
Мөнгөө төлсөн сайдууд яах болж байна вэ? Соёллын сайд, гадаад хэргийн сайд, байгал орчны сайд, сангийн сайд, Нямда нар хичнээн их мөнгө төлсөн билээ. 4жил сууна гэж төлсөн мөнгөө хагас жил бололгүй тавиад тууна гэж үү? эсүгээс наймны долоогий нь буцааж өгөх юмуу? Болиорой та нар. Хоёр шинэ сайдаа л давхар юмуу дан дээлтэн оруулаад бусдыг нь үлдээ. Нямкад бол мөнгөнтй зохих хувийг олгоод халсан ч болго.
За.одоо сайд солих асуудал байхгүй.Зүтгээд хугацаагаа дуусгах.Далдыг хардаг сайд байхгүй бол засгийг хөдөлгөхгүй шүү.Өнаадөр сайд солих асуудал амин чухал асуудал биш.
тавинбэх сайд жул байгаа шүү худлаа баахан хүн л жихэж байгааа шүү аар хийж байгаа юм алга
Н.Энхбаяр гэж монголд авлигалыг хөгжүүлж,төрөөс хулгайч болсон хогийн нөхрийг сайд болгоно гэвэл ард түмнийг доромжилсон хэрэг болох байхдаа.
Холио солиогоо больж ажлаа тогтвортой хийх арга замаа сонгоочээ
Холио солиогоо больж ажлаа тогтвортой хийх арга замаа сонгоочээ
Холио солиогоо больж ажлаа тогтвортой хийх арга замаа сонгоочээ
халтарыг явуулааачэээ цуцуцу
Сайд хэн болох нь огт хамаагүй , Ёоз дүйзээрээ - монголыг хувааж идэцгээх нэг хувилбар гарна биз . Харамсалтай нь , нэг жил болоогүй ҮХ -ийн ӨӨРЧЛӨЛТ л ХӨӨРХИЙ ... Нөгөө алдартай 1990 оны АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ , Чимидтэйгээ хамт үүрд мөнх ҮХЭХ ҮҮ , Лүндээжанцан , Занданшатар , Ламжав гуравтай хамт ЗУУРДААР ТАРЧИЛЖ ҮХЭХ ҮҮ - ер нь эхлээд ҮХ гэдэг заяагүй ч нэр өгсөн юм даа ... ум маани бад ми хооом ... .
Н.Энхбаяр гэдэг нь Намбарын Энхбаяр уу бөөн туршлага биздээ
Ганц Жавланг үлдээгээд бусдыг нь соль
Хүрэлбаатар яах юм бол
хэцүү нэрт рүү
Элбэгдоржийн хүмүүс сонгогдоно
Этт ХК н Ганхуяг захирал сайд болох ёстой... бас Бадамсүрэн гуай ч сайд хийх л хүн дээ.