Т.Уртнасан: Ээж, аавыг түр гарсан хойгуур эмийн сан яваад эргэж ирээгүй

Арванхоёрдугаар сарын сарын 10-ны өдөр 14:40 минутын орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Натур орчмоос 57 настай Н.Лхагвасүрэн гэрээсээ гараад сураггүй алга болсон юм. Тухайн эмэгтэйн охин Т.Уртнасан манай редакцид хандлаа. Тэрбээр хэлэхдээ:
"Ээж өнгөрөгч арванхоёрдугаар сарыг 10-ны өдөр 15:00 цагийн үед гэрээсээ гараад эргэж ирээгүй. Ээжийг алга болсныг 16:00 цагийн үед мэдсэн. Камерын бичлэгээр хамгийн сүүлд “Олимпийн гүүр”-ний доор яваа нь харагдсан. Түүнээс хойш камерын бичлэг гараагүй. Ээж минь гэрээ олоод ирж чадна. Өмнө ингэж алга болж байгаагүй. Таньдаг хүмүүс рүүгээ бүгд рүү залгаж асуусан. Айх, гайхах зэрэгцээд цагдаагийн хэлтэс дээр л өнжиж байна. Алга болох үедээ хар саарал өнгийн булган шуба, шаргал ноолууран малгай, хар өмд, хар гуталтай гарсан. Содон шинж тэмдэг гэвэл, 155 см орчим өндөр, 60 орчим кг жинтэй. Шар царайтай.
Хэрвээ ээж биднийг харж байвал, гэртээ ирсэн байх учиртай. Шалтгаан байгаад ирж чадахгүй байвал хань, үр хүүхдүүд нь хүлээж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.
Тухайн хүний талаарх мэдээллийг 94082021, 102 дугаар утсанд мэдэгдэнэ үү! ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ХҮНД ӨНДӨР ШАГНАЛТАЙ. Мөн цагдаагийн байгууллагад хандан мэдээлж болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аавыг түр гарсан хойгуур ээж гэж бичихгүй бол
Бүхэл бүтэн том улс 360°иргэдэг хэдэн том камер суулгачих чадалгүйн бхдаа
бүхэл бүтэн техник технилогийн дэвшилийн үед амьдарч байж ядаж зам дагуу хэдэн камер аваад тавьчиж чадахгүй улс байгаад яахав дээ.
21-р зуун байж зам дагуу хэдэн сайн каммер аваад тавьчиж болдоггүй юм байхдаа..
Хурдан олдоосой эрүүл энх байгаасай
ter guuren dooguur ni mashin yvdag gesen ug uu mashind suulgaad avaad yavtsiin bolov uu
????????????????
Хурдан олдоосой
Хурдан олдоосой
Ээж аав өвөө эмээгээ хайрлаарай.эрүүл саруулд нь эрхэлж өсчөөд өвдөж зовсон үёд нь завгүй гэдэгээрээ түрээ бариад тэднийгээ орхиж эхлээд л байна даа энэ цаг үёд...