Нийгмийн

Цэргээ зодож хөнөөсөн дэслэгчид 14 жилийн хорих ял оноолоо

           Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Гялбуужамцад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “ дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2021 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хянан хэлэлцлээ. 

         Шүүхээс шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг  Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн  10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд шөнийн 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 19 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсны улмаас цэрэг ТТАХНЭ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан юм.

Нас барсан шалтгааныг цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны системийн хурц дутагдал, уушгины хатгалгаа гэж тодорхойлсон билээ.

                     Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анханшатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 15, 2021 14:51

муусайн яргачид 14 жил ч бага байна

Холбоотой мэдээ

Back to top button