Нийгмийн

Хууль бус үйл ажиллагааг нь сурвалжилсан сэтгүүлчийг хахуульдах гэж оролдоод шийтгүүлжээ

Иргэн С.Д нь Дундговь аймгийн Говь-Угтаал суманд үйл ажиллагаа явуулах “Ч-” ХХК-ий уурхайгаас бэлтгэсэн нэвтрүүлгээс өөрийн утсаар ярьж буй бичлэгийг хасуулахаар сэтгүүлчид 2.500.000 төгрөг төлж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Улмаар сэтгүүлч уг үйлдлийг хуулийн байгууллагад мэдэгдсэнээр ил болсон байна.

Шүүгдэгч мэдүүлэгтээ: "Манай “Г-” харуул хамгаалалтын алба үүрэг гүйцэтгэж байхад Д- гэх сэтгүүлч надтай манай хамгаалалтын ажилтны утсаар ярьсан. Тэр үед нь би наад уурхай чинь Монгол улсын татварт нэлээд өртэй 2-3 хамгаалалтын алба ажиллаж байгаа гэж хэлсэн. Хэд хоногийн дараа миний ярьж байсан бичлэгийг нэвтрүүлэг болгож цацаад эхэлсэн. Тэгээд би таньдаг найз Б-той уулзаад миний бичлэгийг гадуур цацаад байна. Би олон залуучууд цалинжуулж ажиллуулдаг, нэр хүнд унах гээд байна. Цаашаа хийсэн гэрээ байгаа гэж хэлээд найзтайгаа хамт сэтгүүлчтэй уулзсан. Ингээд телевиз дээр очиж мөнгийг өгсөн. Миний хувьд ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна гэжээ.

Улмаар Б- овогт С-ын О-ийг өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд төлбөр төлж зориуд нийтлүүлэхгүй байхаар завдсан гэм буруутайд тооцож, 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button