Маргалдсан уурандаа найзынхаа амийг хөнөөжээ

Дорнод аймгийн харьяат, Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар архины шилийг хагалан цээж орчим нь зүсэж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э: “Миний хувьд талийгаачийн амь насыг хохироосондоо харамсаж байна. Би мөрдөн шалгах ажиллагаанд талийгаачийг шил бариад над руу дайрахаар нь шилтэй гарыг нь цааш түлхэхэд өөрийгөө хатгасан гэж өгсөн мэдүүлэг бол үнэн зөв биш. Би тухайн үед айсандаа өмгөөлөгчийн хэлснээр уг мэдүүлгийг өгсөн. Би өөрөө архины шилийг хагалж талийгаачийн цээж рүү хатгасан нь үнэн. Энэ талаар маргах зүйлгүй” гэв.
Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...амь хохирогч У-ын биед баруун талын 3,4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас дээд хөндийн хураагуур судас гэмтэж цус алдаж нас барсан байна. Талийгаач Ут тогтоогдсон гэмтэл нь цээжний хөндий рүү хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл байсан. Талийгаачийн гарт байсан шилийг түүн рүү түлхэх үед үүсэх боломжгүй. Харин хатгахбуюу дүрэх үйлчлэлийн үед дээрх гэмтэл үүсгэгдэх боломжтой...” гэжээ.
Шүүгдэгч Э-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 7,500,000 төгрөг төлсөн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 131 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uur omogoo darj surah ni hamgiin chuhal er ni uur omog gedeg zuil hend ch hereggui