ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
БНСУ: Ковидын вакцин тариулсан долоон сартай хүүхдийн эцэг эх шүүхэд хандлаа

БНСУ-д долоон сартай хүүхдэд “COVID-19”-ийн вакцин андуурч хийсэн хэрэг өнгөрөгч есдүгээр сарын 29-нд гарсан. Тодруулбал, Соннам хотын эмнэлгийн хүүхдийн эмч ээжид нь тарих байсан “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг хүүхдэд андуурч тарьсан юм.
Сүүлийн үеийн мэдээллээр өдгөө хүүхдийг хотын ойролцоох эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал хэвийн, гаж нөлөө илрээгүй байна.
Хүүхдийн эцэг эх, буруу тариа хийсэн хүүхдийн эмч, эмнэлгийг шүүхэд өгч, нөхөн төлбөр шаарджээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.