Реппер “Orice” буюу М.Алтан-Оргилын амиа алдсан хэргийг хаажээ

Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил өнгөрөгч оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнх нь амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн.
Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр хэргийг хаасан байна. Өнгөрөгч оны есөн сард түүний амиа алдсан хэрэг хаагдсан тухай мэдээлэл гарахад ар гэрээс нь үгүйсгэж, өмгөөлөгчөөр дамжуулан мэдээлэл хийж байсан юм.
Харин энэ удаа ар гэрээс нь цахим хуудаст: "Монголын цагдаа, прокурорын байгууллага яаж ажилладгийг харлаа. Юу ч гэхэв дээ. Бүтэн жил хагасын хугацаанд баахан прокурор, байцаагч дамжиж явсаар дүүгийн минь учир битүүлгээр амь хохирсон хэргийг хаалаа. Дүү минь зодуулаад, утсаа дээрэмдүүллээ гэж өөрийн гараар бичсэн өргөдөл нь одоо болтол байхгүй. Алга болчихсон. Дүүг минь зодсон нь, утсыг нь дээрэмдсэн нь үнэн. Тэр бүхэн миний дүүгийн өргөдөл мэдүүлэг дээр байсан. Зодож дээрэмдсэн хүний тагтнаас унасан нь үнэн. Яаж ч бодсон яагаад хэргийг хааж байгааг ойлгохгүй, тархи толгой хүлээж авахгүй байна. Гомдолтой байна” гэжээ.
Өнгөрөгч есдүгээр сард хохирогч талын гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч: “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна. Прокурор луу шилжсэн зүйл байхгүй. Задлан шинжилгээний дүгнэлт гарсан. Гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлт огт гараагүй. Харин ч гаднын нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт гарсан. Мөн талийгчийн цагдаад бичиж өгсөн өргөдөл алга болсон байна. Цагдаа нар байгаа гэж буй ч архивд нь алга” гэхчлэн зүйлсийг ярьж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ezengvi hereg gj hezeech bdgvi yagaad iim zawaan baliaar huuramch bdgiin boloo huuli tsagdaagiihn vnendee awilgal hahuuldaa nerwegdtsn mongol uls shv hvnii amishdee hairan zaluu hvvhd
Хайрансайхан з�##�уу
Chamin-Erdene-g bas gadni nuluuq geed martaj bsnda????
Ingeh shaahghe arai2
Gadnii nuluuq uhseer bgd duusahne ene uls orn cin
Uhsen n l hohirdog bljdee
Iim lalrin niigemd amidarhaas aij bn????????sain ywaa ngne ad uzdeg dewshih osoh bolomjgui iim blhoro mngol hogjidguin????
Загвар өмсөгч охины хэргийг бас яг ингээд л хаагаа биз дээ б�##�айр новшнууд
Orice ыг харж уулзаж бгагүй ч нас барсных нь дараахан зүүдэнд минь Өөдрөг бай гэдэг нэртэй тэнгэрийн оронд зохиосон шинэ бүтэн дуугаа сэтгэлийн голд ортол дуулж өгсөн бдг. Хамгийн сүүлийн үгэнд Өөдрөг бай гэж хэлээд дуусахад сэрсээн. Бидний хэлж бга бичиж бга бүүр бодож бга бүхэн үг үсэг авиатайгаа тэнгэрт бичигдэж очиж бдг болохоор Oriceд баярл�##�аа гэж хэлмээр бн????????Амиа хорлосон бол д�##�д ертөнцөд очиж чадахгүй завсарын ертөнцөд гацаж бурханд тоогдохгүй бх бсн. Тм болохоор амиа хорлолт лав биш л гэж дүгнэж байна !!! Аав ээж найз нөхдөд нь хэлэхэд сүнс нь маш тайван Тэнгэрийн оронд авьяасаараа үнэлэгдсэн өөрийн гэсэн орон зайтай бга.. Хорлогдсон сүнснүүдэд Бурхан өөрийгөө өртэй гэж бодох учраас тэднийг хүслийн орон зайнд нь хүссэн хүслээр нь байлгадаг д�##�д ертөнцийн нэгэн хууль бдг юм шүү.
арай ч дээ ийм ойлгомжтой хэрэг дээр ингэж ажлаад байх даа яахав дээ.
хүн амины хэргийг хаасан бүх буруутай үйлдлийг нэхэн хөөж хэлэлцэх мөрдөх нь дамжиггүй ээ.гагцхүү энэ харгис төр солигдсон цагт шүү.
alivee neg ym hiiyldee zaluusaa nudnees dald bish il iim hereg garc bnshdee 1bus neleen hdn udaa arai heterch bnshdee????