
Филиппинд “Раи” гэх супер хар салхины улмаас амиа алдагсдын тоо 375-д хүрч, амиа алдагсдын тоо цаашид ч өсөх төлөвтэй байна гэж “Рёйтерз” агентлаг мэдээлэв.
Эл хар салхи бол Зүүн өмнөд Ази тивд тохиолдсон хамгийн олон хүний амь насыг авч одсон аймшигт хар салхи хэмээн нэрлэгдэх болов.
Хар салхины улмаас 500 орчим хүн бэртэж гэмтэн, 50 гаруй хүн сураггүй алга болоод байгаа юм. Тус улсын хагас сая орчим хүн орон гэргүй болж, гэр орноо орхихоос өөр аргагүйд хүрээд байгаа аж.

Хонконгийн цаг уурын ажиглалтын төвөөс 2021.12.16-ны мэдээллээс харахад, Номхон далайн баруун хэсэгт “Раи” хэмээх нэртэй 22 дахь хар салхи үүссэн аж. Филиппин улсын зүүн Висайи мужийн эрх баригчид байгалийн гамшиг болохоос өмнө 82 мянга гаруй оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Иргэдийг тус улсын Өмнөд Лейте, Лейте, Самар, Зүүн Самар, Хойд Самар, Билиран гэх мужууд руу нүүлгэн шилжүүлэх 274 төвд байрлуулаад байгаа аж.
Вьетнамын Ус цаг уурын урьдчилсан мэдээний үндэсний төвийн мэдээлснээр хар салхины голомт Биньдинь муж руу чиглэж байгаа гэв.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.