Нийгмийн

Бид тэмцэнэ, бид хөдөлмөрлөнө, бид амьдарна

Энэ өдрийн мэндийг хамт олон, найз нөхөддөө хүргэе. Ойрд шинжилгээний талаар мэдээлэл хийсэнгүй. Халдварт Ковид-19 цар тахал өвчнөөс сэргийлэх зорилготой үйлдвэрийн зүгээс 7 хоног болгон ажилтнуудаас шинжилгээ авч, вакцины хоёр тунд хамруулан арга хэмжээ авсаар нэг жилийн нүүрийг үзлээ. Хамгийн сүүлд 32 дахь шинжилгээгээ хийлээ гэж мэдээ хийж байж. Одоо ч бүр тоогоо алдсан шүү.

Дархан-Уул аймагт нөхцөл байдал хүндрэх үед үйлдвэрийн удирдлагын зүгээс шуурхай арга хэмжээ авч уурхайн ажилтнууд болон тэдний гэр бүлийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс Дархан хотод зочид буудалд тусгаарлан дархлааг нь дэмжиж ажиглалт тандалтыг эмнэлгийн баг амжилттай хэрэгжүүлж байлаа. Нийт ажилтанууддаа С, Д витамин болон амин дэмлэг бүтээгдэхүүнээр дархлааг нь дэмжих зэрэг цаг үеээ олсон арга хэмжээг Шуурхай албаны зүгээс шуурхай гүйцэтгэж ирсэн.

Одоо би гол санаагаа дэлгэе. Энэ бол талархал. Хүн гэдэг өөрөө нийгмийн бүтээгдэхүүн. Энэ ч утгаараа Улс орон, Дархан-уул аймагт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол үйлдвэрт бас бүртгэгдэх болсон гэхдээ маш бага. Эрсдэлтэй тохиолдол мэдрэгдэх бүрт шуурхай арга хэмжээ авч яаралтай тусгаарлах, ойр тойрных нь хүмүүсээс давтан шинжилгээ авч эрсдэл бүрийг газар авхуулахгүй арга хэмжээ авч ажиллаж ирлээ. Энэ нь манай Шуурхай алба тэр дундаа Эмч нарын минь ГАВЬЯА.

Энэ цаг хугацаанд халдвар авч эмчлүүлэн ажилдаа орсон найз нар маань ч байна. Мөн тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа найз нар маань ч байна. Та нартаа эрүүл энхийг ерөөж, хурдан эдгэрч ажилдаа ороорой гэж хүсье. Хамт олон чинь та бүгдийг хүлээж байгаа шүү. Бид энэ ээдрээтэй цаг үеийг хамтдаа даван туулж байна. Цаашдаа ч хичээцгээе. Хүнд хэцүү цаг үед цар тахлыг манай үйлдвэрийн хамт олон шиг өндөр хариуцлага, өдөр, цаг тутмын сонор сэрэмж, урьдчилан сэргийлэх эмнэлгийн дэг журмыг бүрэн ёсоор нь хэрэгжүүлж, мөрдөж чадвал эрүүл саруул байцгааж, ажил үйлдвэр зогсохгүй гэдгийг бид баталлаа. Нийт хамт олныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй Шуурхай алба, ЭМЧ нартаа дахин талархал илэрхийлье. Тиймээ

Бид тэмцэнэ...

Бид хөдөлмөрлөнө...

Бид амьдарна...

Хүндэтгэсэн: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн

ОНХА Менежер Т.Мөрөн-оргил

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button