В.Путин: Шүүхэд дуудагдсан өвлийн өвгөний өмгөөлөгчөөр би ажиллана

ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин өчигдөр хэвлэл мэдээллийн ажилтнуудтай олон цаг үргэлжлэх нээлттэй асуулт хариулт явуулж, хэвлэлийн хурал хийлээ. Үүнийг ОХУ-ын хэвлэлүүд шууд дамжуулав. Энэ үеэр түүнээс улс төрийн бус агуулгатай нэгэн хоржоонт асуултыг Великий Устюгийн нэгэн иргэн асуусан юм. Тэдний асуулт болон хариултын хүргэж байна.
-Великий Устюгийн иргэн: Великий Устюгын хязгаар бол өвлийн өвгөний эх орон. Саяхан Санкт Петербургийн нэгэн иргэн манай өвлийн өвгөнийг шүүхэд өгсөн. Учир нь өвлийн өвгөн хүсэлтийн нь биелүүлээгүй хэмээн гомдолложээ. Түүнийг хувийн эрх ашигт нийцүүлэн ажилладаг гэж дурдсан байна лээ. Өвлийн өвгөнийг шүүхэд өгсөн хуульчийн тухайд та юуг хэлэх вэ. Удахгүй шинэ жил болох гэж байгаа учраас нэгэн хөгжилтэй асуулт асууя.
-В.Путин: Би ч бас хуульч мэргэжилтэй. Бас тэр хуульчтай адилхан Санкт Петербургийнх. Өвлийн өвгөн зөвхөн сайн хүмүүсийн хүслийг биелүүлж бэлэг өгдөг. Тэгэхээр шүүхэд гомдол гаргасан хүн өөртөө дүгнэлт хийх нь зүйтэй. Үүнийг өмгөөллийнхөө үндэслэл болгоод хуульч хүнийхээ хувьд өвлийн өвгөний өмгөөлөгчөөр ажиллая.
Би өвлийн өвгөнд сайн хандаж, тэдэнтэй сайхан харилцаатай байдаг. Бид бүхэнд бэлэг өгөөд зогсохгүй бидний төлөвлөгөөг биелүүлж, шинэ оныг сэтгэл дүүрэн угтуулдаг шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр иргэн 23 настай гэсэн. Өдий болтол түүний хүсэлтийг, мөрөөдлийг биелүүлээгүй гэж. Путин хэлэхдээ: миний энэ өндөр постонд ажиллаж байгаа, цаг ямагт туслаж байгаа бас түүний ач тус гэсэн утгатай үг хариултыг өгсөн.