Нийгмийн
Долоон сартай хүүхдээ найзынхаа гэрт орхиод зугтжээ

Увс аймгийн харьяат, 28 настай эмэгтэй нь Баянзүрх дүүрэгт байрлах найзынхаа гэрт өөрийн төрүүлсэн долоон сартай хүүхдийг хаяад зугтжээ. Мөрдөн шалгалтын явцад Г нь өмнө хоёр хүүхэд төрүүлсэн ч мөн л бусдад үрчлүүлж, хариуцлагаас зугтаж байсан нь тогтоогдсон аж.
Тухайлбал тэрбээр 2009 онд төрүүлсэн хүүгээ ээждээ үрчлүүлсэн бол 2019 онд төрүүлсэн хүүгээ орхиж явсан тул асрамжийн газарт өгчээ. Сүүлд 2020 онд дахин төрсөн ч хүүхдээ мөн л айлд хаяад явжээ.
Г нь архины хамааралтай бөгөөд хүүхдүүд нь эцэг тусдаа байна. Улмаар түүнийг хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нэг жил хорих ялаар шийтгэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ
ЭХ БАЙХ ЭРХИЙГ НЬ ХАС 3Н 3ХҮҮХЭДЭЭ ХАЯАД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ АРАЙ ДЭНДҮҮ ЮМ ТЭР САВ СУУЛГИЙГ НЬ БОО 3ХАН САЯ ХҮНЭЭ БҮРТГЭЛЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛХООР ИЙМ ХӨГИЙН ӨӨДГҮЙ АМЬТАДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ