НийгмийнСурвалжилга, Нийтлэл

ХЭРЭГ: Үргэлжилсэн бороо орсон өдрүүдэд амиа хорлолт их бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн дөрөв хоног үргэлжилсэн бороо орсон. Эдгээр өдрүүдэд иргэд усны ослоор амиа алдах тоо өсөхөөс гадна, амиа хорлолт ихээр гарсан байна.

Тухайлбал, Орхон аймагт 60 орчим насны эрэгтэй өөрийн эзэмшлийн гражын дээврийн нуруу төмрөөс өөрийгөө боомилсон байдалтай олдсон байна.

Түүнчлэн, Хөвсгөл аймагт 50 орчим насны эрэгтэй гэрийнхээ тоононоос сураар боомилж нас барсан байжээ. Тэрээр архи уусан байж болзошгүй ба хэргийн газраас архины шил олдсон хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

Мөн нийслэл хотод өчигдөр хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал,Баянзүрх дүүргийн иргэн 32 настай эрэгтэй гэртээ тоононоосоо боомилж нас барсанбайдалтай байхыг ар гэрийнхэн нь мэдэж цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Т монгол гэрийн тоононоос өөрийгөө олсоор боомилж, амь насаа алдсан байдалтай олдсон гэв.

Түүнчлэн ДЭМБ-ийн судалгаагаар Монгол Улсад амиа хорлолтоос гадна амиа хорлохыг завдах явдал өндөр байгааг мэдээлжээ. Амиа хорлохыг завдах оролдлого нь дараагийн амиа хорлолт болох магадлалтай учир чухалд тооцон авч үздэг байна.

Монгол Улсын хувьд амиа хорлох оролдлогыг эрчүүдээс илүү эмэгтэйчүүд хийдэг. Гэвч дэлхийн хэмжээнд амиа хорлох явдлыг эмэгтэйчүүдээс илүү эрчүүд хийдэг буюу амиа хорлосон хүмүүсийн 84 хувь нь эрчүүд гэсэн тоон баримт гарчээ. 

Харин Монгол Улсын амиа хорлох үйлдлийг төрлөөр нь авч үзвэл өөрийгөө боомилох, судсаа ханах, өндрөөс үсрэх үйлдлүүд дийлэнх тохиолдолд бүртгэгдсэн байна. Судалгаанаас үзэхэд амиа хорлосон амь хохирогчийн 1,811 буюу 88.1 хувь нь өөрийгөө боомилсон байжээ. 

Ж.ДӨЛГӨӨН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button