ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн яриа 50 минут үргэжилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар утсаар холбогдсон байна. Тэдний яриа 50 минут үргэлжилсэн талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Америкийн 15.35 цагт буюу Москвагийн цагаар арванхоёрдугаар сарын 30-ны 23.35 цагт яриа эхэлсэн гэж мөн Цагаан ордон мэдэгдэв.

Америкийн талын мэдээлснээр, Владимир путин, Жо Байден нар удахгүй болох Орос-Америкийн дипломат харилцаа тогтоосны ой, мөн 2022 оны нэгдүгээр сарын 10-нд хийхээр төлөвлөж буй Америк-Оросын яриа хэлэлцээнээс гадна нэгдүгээр сарын 12-нд болох НАТО, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын сайд нарын зөвлөлийн ОХУ-тай хийх уулзалтын талаар хэлэлцсэн аж.

Керемлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ, хоёр орны удирдагчид өмнөх яриа хэлэлцээний асуудлууд, мөн нэгдүгээр сарын 10, 11, 12-нд хийхээр төлөвлөсөн яриа хэлэлцээний талаар үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.

Хэлэлцээг ОХУ-ын Ерөнхийлөгч санаачилсан гэж эх сурвалж онцлов.

Энэ удаагийн хэлэлцээ нь ОХУ, АНУ-ын удирдагчдын сүүлийн нэг сарын хугацаанд хийсэн хоёр дахь яриа гэдгээрээ онцлогтой. Арванхоёрдугаар сарын 7-нд В.Путин, Жо Байден нар онлайнаар видео уулзалт хийсэн бөгөөд яриа хоёр цаг таван минут орчим үргэлжилж байсан юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
1 сар 6, 2022 12:05

Москвад Байден эхний анхааруулгаа Казакстанаас эхлэлээ гэдгээ шууд итгэчихлээ Байден эхлээд Казакстан дараа Украйн Дараа нь Москвааг гэсэн дара�##��##�аар эзлэх төлөвлөгөө

Холбоотой мэдээ

Back to top button