“Салсан эхнэртэй нь адилхан харагдлаа” гэх шалтгаанаар уулзаж байсан эмэгтэйдээ гар хүрчээ
Иргэн А нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уулзаж байсан Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Салсан эхнэртэй нь адилхан харагдлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар алгадаж, эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд:
“Г-гийн хүзүү, гар цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ.
Иймд шүүхээс А-г хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр болжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зоддог болохоор эхнэр нь салсан байж таарна. Нэг сурсан бол ахин эмэгтэй хүнийг зодож л таарна
ene mongoor torgohoo yal geed bgamu
ЗОДУУЛСАН ХОХИРОГЧ ЭНЭ ТОРГУУЛИЙН МӨНГИЙГ АВАХ ЮМУУ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл, ерөнхийдөө эмэгтэй хүнд санаатай хүч хэрэглэж алагдахад 700 орчим мянгаар торгоод болохнээ ккк
mongon torguulia bolimoorin
Хар ус гудардаг хачин балай юмаа сонгож уулзсан тэр эмэгтэйг ч бас архичинтай уулзаж завхайрах оролдлого хийсэн гэж торнох ёстой.