Нийгмийн

Өсвөр насны хүүхдүүд бусдын автомашины дугуйг санаатай хагалж, сүйтгэх нь олширчээ

Арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 2005 онд төрсөн 16 настай А, Т нар Хангай хотхоны орчим автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 17 машины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж, эвдэлсэн хэрэг гарсан.

Хүүхдүүд мэдүүлэгтээ: “Гэртээ цахим тоглоом тоглож байгаад гарч дээрх хэргийг үйлдсэн. “Гарч машины дугуй хагалъя” гэж хоорондоо тохиролцож, гараад автомашинуудын цонхыг хагалж, толийг нь хугалан, дугуйг нь хагалсан” хэмээн мэдүүлсэн байдаг.

Тэгвэл Нийслэлийн хэд хэдэн дүүрэгт дээрх хэрэгтэй ижил, төстэй хэргүүд бүртгэгдэх нь ихэсчээ. Тодруулбал, 14-16 насны өсвөр насны хүүхдүүд бусдын автомашины дугуйг санаатай шивж хагалах, дээр нь сараачих зэргээр сүйтгэж байгаа аж. Сүүлд Баянзүрх дүүргийн 16-р хороолол орчмын нутаг дэвсгэрт бүлэг хүүхдүүд бусдын автомашины дугуйг хагалж, будгийг зурж сараачсан тухай хохирогч М хэлсэн юм. Тухайн хохирогч хэлэхдээ:

"Байрны гадна байрлуулсан автомашины дугуйг хадаасаар шивээд хагалчихсан байсан. Ойролцоох дугуй засварын газарт очиход дугуйгаа хагалуулсан, будгаа зуруулсан хүмүүс их ирж байгаа гэсэн. Хяналтын камер шүүлгэхэд 3-4 хүүхэд харагдсан. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна" гэсэн юм.

Бид уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад өсвөр насны хүүхдүүд холбогдсон энэ төрлийн хэрэг мэр сэр бүртгэгдэх болсон гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжоор хангахыг сэрэмжлүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар

Тэмцлийн нэг хэлбэр юм уу даа

Зочин
Зочин

Эцэг эхчүүд ажил ажил гээд хүүхдүүддээ анхаарал хандуулж чадахгүй сул хаясаны горь гарж байх шиг бна

Зочин
Зочин

Eej aawuud huuhduudteigee sain ajilku bn daa

Зочин
Зочин
Reply to  Зочин

Sain ajillana geheer zodoj zaginahaas oor ym hiideggui. Yroosoo gadnii eej aaw nar shg huuhduudteigee yriltsaj sain oilguuldaggui. Eej aawuud oorsdoo hun shg bwal huuhduud n ch gsen tgej l osno

Зочин
Зочин

Yana daa

Зочин
Зочин

Гэмт хэрэг үйлдсэн бол хэрэгтэнд тооцож шоронгоор л явуулдаг болгох хэрэгтэй насанд хүрээгүй хэрэг хүлээх чадваргүй зэрэг худлаа шалтгаа болих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button