
АНУ-д өнгөрсөн лхагва гараг /2022.01.06/-ийн байдлаар 206.8 сая хүн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаж, 245.3 сая хүн хоёр тунгаас хамгийн багадаа нэг тунг нь хийлгэсэн хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлэв.
АНУ-д “Модерна”, “Пайзер” вакциныг хоёр дахь тунгаар, “Johnson & Johnson” компанийн вакциныг эхний тунгаар хэрэглэхийг зөвшөөрч, хүн амыг дархлаажуулж байгаа юм.
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэлснээр, тус улсад “КОВИД-19”-ийн эсрэг вакцин хангалттай байгаа бөгөөд тус улсын бүх хүн амыг нэмэлт вакцин буюу бүүстер тунг хийлгэсэн ч АНУ-д 35 сая хүн вакцинд хамрагдаагүй хэвээр байгаа аж.
АНУ “КОВИД-19”-ийн халдвар авч, нас барсан хүний тоогоор тэргүүлсэн хэвээр байгаа юм. Коронавируст цар тахал эхэлснээс хойш тус улсад халдвар авсан 57 сая гаруй хүн бүртгэгдэж, нас барсан хүний тоо 830 мянгаас даваад байна.
(Эх сурвалж: CNN)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.