Утааг зориуд ихэсгэхээр ДУГУЙ шатааж байгаа эсэхийг шалгажээ

Нийслэлд агаарын бохирдлын хэмжээ сүүлийн өдрүүдэд хэт ихэссэн. Энэ талаар холбогдох албаныхан тодруулга өгөхдөө "Шахмал түлш хямд зарагдаж байгаа учраас айл өрхүүд ихээр түлж, утаа нэмэгдсэн" гэх тайлбарыг өгсөн нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн юм.
Сошиал орчинд сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд зориудаар агаарын бохирдлыг өсгөх зорилгоор дугуй шатааж, орчны бохирдлыг ихэсгэсэн. Үүнийг шалгасан гэх мэдээлэл хошигнох байдлаар тараад байсан юм.
Тэгвэл цагдаагийн байгууллага холбогдох албаныхантай хамтран, гэр хороололд дугуй шатаах зэргээр шахмал түлшнээс өөр зүйлс түлж, агаарын бохирдлыг ихэсгэж байгаа эсэх талаар шалгасан нь үнэн болохыг эх сурвалжийн мэдээлэл баталж байна.
Шалгалтаар агаарын бохирдолд зориудаар нөлөөлөхүйц хэмжээнд үүссэн зөрчил илрээгүй байна. Шалгалтын тайланг холбогдох албаныханд танилцуулсан бөгөөд "Гэр хороололд дугуй шатааж байна" гэх дуудлагын ихэнх нь бодит бус байгааг онцолсон байна.
Хил хаагдсантай холбоотой дугуйны үнэ өсч, хаягдал дугуйны олдоц сайн биш байгаа юм. Нөгөө талаар шахмал түлшний үнэ харьцангуй хямд тул гэр хорооллын өрхүүдийн худалдан авалт сайн байгааг холбогдох албаныхан тодотгосон билээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өөр ш�##�гачих хийчих Юм байхгүй юм байхдаа
зориудаар ихэсгэнэ гэж юу байхав дээ. хөлдөж үхэхгүйн тулд л хүмүүс юу таарсанаа шатааж байгаа байлгүй дээ
iim utgaggui ym yrih bsan ymuu za joohon ub.g horloof dugui shataaj utaa nemey gsen teneg bodoltoi hun law baihgui argaguideed l shataaj bga tiim bhad teriin shalgaad ywj bdag bvr teneguud bs baih gj
хуванцар сав хог шатааж байгаа айлуудыг торгоочэн.
Юун хямд гэж хуцаад байгаа юм ц�##�ин тэтгэвэртээ таарсан үнэлгээ чинь новшнууд минь дугуй шатаасан нь үнэн бол энгийн нүүрсээ түлүүл