
Монгол Улсын үндэсний спорт болох шагайн харваагаар зөвхөн эрчүүд цэц сорин, тэмцээнд өрсөлдсөөр ирсэн уламжлалтай. Олон улсын Шага Монголын холбоо шагайн спортыг олон улсад хөгжүүлэх, олимпын хөтөлбөрт багтаах зорилготой ажиллаж байгаа юм.
Тэд улсын аварга шалгаруулах анхны тэмцээнээ өчигдөр хийв. Анхдугаар тэмцээнд 47 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, пара, багийн төрөлд өрсөлдсөн юм. Шагайн харвааны түүхэнд анх удаа эмэгтэйчүүд тэмцээнд оролцсон нь энэ удаагийн тэмцээний онцлог байлаа. “Эмэгтэй хүн шагай харваж болохгүй” гэж дүрмэндээ тодорхой тусгаагүй ч тэмцээнд оролцох боломж хаалттай байсаар ирсэн нь ийнхүү эцэс болов.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэй: 1. Д.Рэнчиндорж 2.Е.Номин-Эрдэнэ 3.Г.Энх-Амгалан

Эмэгтэй: 1.Ц.Оюунсайхан 2.Б.Равжир 3.Э.Ариунцэцэг

Пара, эрэгтэй: 1.А.Дөлгөөн 2.Ж.Бүрэнтөгс 3.Н.Булган

Пара, эмэгтэй: 1.С.Оюундарь 2.Л.Гэрэлцэцэг 3.Ц.Оюунтуул

Баг, эрэгтэй: 1.E.Номин-Эрдэнэ ахлагчтай “Аграват” баг 2.Б.Батзолбоо ахлагчтай Brainstorm баг 3.Ш.Анхбаяр ахлагчтай “Нэгдэл” баг

Баг, эмэгтэй: 1.X.Онолбаатар ахлагчтай Завхан аймгийн баг 2.Б.Шижиртуяа ахлагчтай “Brainstorm” баг 3.Б.Гэрэлээ ахлагчтай “Ubpassport” баг.

Бид энэ сэдвээр бичсэн нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.