Ж.Ганбаатар: Хэтэрхий их пи-ар, сошиалаар ажлаа хийдгээ багасгаарай, Б.Бат-Эрдэнэ ээ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “За, шууд үгээ хэлье. Хэн даргыг мэднэ л дээ. Пи-ар-аа багасгаарай даа, дарга минь. Яг ажлаа хийгээрэй. Таныг харж байхад пи-ар чинь хэтэрхий их шүү. Одоо Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг яам. УИХ-д ажлаа тайлагнадаг шүү гэдгийг хэлье. Сайд болж буй хүн хуулиа мэддэг байлгүй дээ.
Хэтэрхий сошиалаар, пи-араар ажлаа хийдэг гэдгийг нь би Ерөнхий сайдын үгнээс сонсож байсан. Ийм ажлуудыг олж хараад, таслан зогсооно гээд хэтэрхий их бичихээр иргэдийн дунд хүлээлт үүсдэг. У.Хүрэлсүх дарга утааг багасгах боломжтойг харуулчихсан. Тэр ажлыг нь үргэлжлүүлэх, дуусгах хэрэгтэй. Цаасан дээр яриад, цээжээ дэлдэх хэрэггүй. Ажлаа сайн хий, дуусга. Өмнөх сайд асуудлыг олон талаас нь хараад гүрийдэг байсан шүү” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ganbaatar unen heljee