УЛС ТӨР

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт үүрэгт ажлаа хүлээж авлаа

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар С.Наранцогтыг томилсон. Тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээж авлаа.

Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүргийг хариуцагч Б.Жавхлан шинээр томилогдсон Дэд сайд болон яамны хамт олонд хандан үг хэлэв.

Тэрбээр, “Цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжил Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яам хоорондын хамтын ажиллагаанаас шууд шалтгаалах бөгөөд тус хоёр яам нь нягт уялдаа холбоотой ажиллаж байж төрийн бодлого тогтвортой байна. Тийм ч учраас Засгийн газраас төрийн алба, тэр дундаа эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан гол институцэд олон жил бэлтгэгдсэн боловсон хүчнийг томилсон” гэдгийг онцолж, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогтод баяр хүргэж, тус яамны нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button