НИЙГЭМ

ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 154, түр гурван цэг ажиллана. 

Эдгээрт157 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 54,
  • II тунд 77,
  • III тунд 1,400,
  • IV тунд 1,578 буюу нийт 3,109 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 52 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3,028 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,498 (77.1 хувь), 16-17 насны 27,020 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Цэгүүдийн байршил:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button