Нийгмийн

ЗХЖШ-ын бригадын генералыг эхнэрээ хүчирхийлсэн хэргээр шалгаж байна

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын I орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард чөлөөлөгдсөн бригадын генерал Ц.Жавхланбаатар гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байна.

Тодруулбал тэрбээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дахь гэртээ агсам тавьж, эхнэрийгээ ална хэмээн хутга барин дайрчээ.

Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн дуудлагын дагуу очиж түүнийг Эрүүлжүүлэх байрандаа саатуулсан аж. Маргааш нь түүнд Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй
бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгасан байна.

Тэрбээр ЗХЖШ-ын I орлогч даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд 2021 оны арваннэгдүгээр сард ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлын албан тушаалд томилогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Залуу
Залуу

ОХУ- д жанжин штабын академи төгсөөгүй хүмүүст генерал гэдэг эрхэм цол олгохгүй байх ёстой. Сүүлийн үед энэ еоөнхийлөгчөөр ажиллаж байсан Баттулга гэх боловсрол мэдлэггүй хулгиан маягийн мафын толгойлогч өөрийнхөө бөгсийг долоогч баахан боловсролгүй танхай нөхдөд генерал цол олгосны хар гай одоо ил болж байгаа нь энэ.

Бэлтгэл ахлагч
Бэлтгэл ахлагч

Онцгой баяр гэдэг нэг амнаас нь үргэлж пиздаа гэсэн хараал урсаж байдаг онцгүй генерал байна. Ер нь Хүрэлсүх Ерөнхийлөгч одоо алба хааж байгаа генералуудаа аттестатчилж цолны асуудлыг нь цэгцлэх цаг болсон шүү. Генерал шаардлага хангах генерал одоогийн генералууд дотор ховор шүү.

Зочин
Зочин

Эхнэр бид хоёр нь ч баригдаагүй л дээ

Unshigch
Unshigch

Nydnii bulaa yumaa . Nas togtson hun vaij

Оцицер
Оцицер

Яг зөв генералуудаас шалгалт ав. Тэнцэхгүйг нь зайлуул. Эсхүл цолыг хураа.

Haha
Haha

Hoshnogdtsii muu

Зочин
Зочин

Энэ нэг лонх хочтой жавланбаатар гэж архичин нөхөр өөс энэ цолыг яаралтай хурааж авах хэрэгтэй эхнэр хүүхдээсээ салж залуухан эхнэр авч орлогч дарга болтлоо татуулсан нөхөр дөө орлогч дарга байхдаа өөрөө архичин бсан байж олон офицер ахлагчийн амьдралаар тоглосон арчаагүй амьтан даа.Би цаашнь яриху

Зочин
Зочин

Монгол эрчүүд эхнэр, хүүхэддээ л баавар юм даа. Гадагшаа гараад гөлөг гөлөг. Арчаагүй амьсгаанууд.

Холбоотой мэдээ

Back to top button