ДЭЛХИЙНИЙГЭМ

ДЭМБ хөл хориог цуцлахдаа бусдыг сохроор дагахгүй байхыг уриаллаа

ДЭМБ-ын мэргэжилтнүүд дэлхийн улс орнууд ковидын бүх хязгаарлалтыг яаралтай цуцлах нь эрт байна хэмээн үзэж, болгоомжтой байхыг уриаллаа.

“Ихэнх улс орнууд Омикрон хувилбарын оргил үеийг даваагүй байгаа тул болгоомжтой байхыг уриалж байна. Мөн олон оронд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын төвшин бага байсаар байна. Энэ нь, хүн амын эмзэг бүлгийнхний вакцинжуулалтад хамрагдах үзүүлэлт юм. Тиймээс, одоо бүх хязгаарлалтыг нэг дор цуцлах цаг нь биш” хэмээн ДЭМБ-ын Ковидын техникийн удирдагч Мария ван Керхове хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Нөгөөтээгүүр, ДЭМБ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал, доктор Марк Райан хэлэхдээ, улс орнуудыг ковидын эсрэг тэмцэлд өөрсдийн замналаар явж, “хөл хорио, хязгаарлалтуудыг хөнгөвчлөхдөө бусдыг сохроор дагахгүй байхыг” уриаллаа.

“Ихэнх хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргасан улс орнууд шаардлагатай тохиолдолд хүмүүс хүлээн зөвшөөрөх, эсхүл шаардсны дагуу дахин арга хэмжээ авах чадвартай гэдэгт итгэлтэй байх ёстой” хэмээн Майк Райан нэмж онцоллоо.

Энэ долоо хоногийн мягмар гарагийн эхээр Дани улс ковидын эсрэг бүх хөл хорио,  хязгаарлалтаа цуцалсан. Энэ нь, ковидтой холбоотой бүх хөл хорио, хязгаарлалтыг цуцалсан Европын Холбооны анхны улс болж байгаа юм.

Нэмж дурдахад, Англид өнгөрсөн долоо хоногт ковидын эсрэг авч хэрэгжүүлж байсан бүх арга хэмжээг эрс сулруулсан ба үүнд, амны хаалт заавал зүүх, ковидын гэрчилгээ буюу вакцины паспорттай байх ёстой гэсэн журмыг цуцалсан билээ.

Финлянд улс мөн хоёрдугаар сарын 1-ээс эхлэн коронавирусийн хязгаарлалтын журмаа зөөлрүүлж, нэг сарын дотор бүгдийг нь цуцална хэмээн Ерөнхий сайд Санна Марин мэдэгдсэн.

ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар “КОВИД-19”-ийн халдварын 22 сая батлагдсан тохиолдол бүртгэгджээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button