А.Энхтуул Бээжингийн олимпод 85 дугаар байрт орлоо

Бээжингийн өвлийн олимпын наадам үргэлжилсээр. Энэ удаагийн олимпод Монгол Улсаас цанын төрөлд хоёр тамирчин оролцож байгаа юм.
Өнөөдөр цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд хурд сорьсон А.Энхтуул 96 эрэмбэлэгдэн, гараанаас гарсан.
Тэрбээр 37:02,5 минутын амжилтаар 98 тамирчнаас 85 дугаар байрт орлоо.
АРИУНСАНААГИЙН ЭНХТУУЛ
"Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ Ариунсанаагийн Энхтуул
Төрсөн огноо: 1996.01.14 /Булган аймаг, Тэшиг сум/
Цанын анхны багш нар: Р.Цогзолмаа, О.Хүрэлбаатар
Одоогийн багш: Ж.Дашдондог
Онцлох амжилтууд
2015-2016 онд Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны "Универсиад" наадамд оролцсон.
2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
Улсын 4 удаагийн аварга.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.