НийгмийнУЛС ТӨР

Хөгжлийн банкны ТУЗ-ийг Л.Оюун-Эрдэнэ ахлах хувилбар яригдсан уу

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл үүсгэж, холбогдох албан тушаалтнуудыг АТГ тусгайлан шалгаж эхэлсэн гэдгээ зарлаад буй.

Хөгжлийн банкны тухай хуулиар өндөр дүнтэй чанаргүй зээл гаргах эцсийн шийдвэрийг  Төлөөлөн Удирдах Зөвлөл нь гаргадаг зохицуулалттай юм. Тиймээс ч нийгэмд Хөгжлийн банкны ТУЗ-ийг дарга нар болоод гишүүдээр ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хөндөөд байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ Хөгжлийн банкны асуудлаар санал солилцох үеэрээ “Цаашдаа ТУЗ-ийг Ерөнхий сайдын хяналтад байлгамаар байна. ТУЗ-ийн гишүүд эрх ашгийн зөрчил шууд ба шууд бус утгаар их гаргаж байгаа учраас салбар хариуцсан сайд нарын оролцоог ТУЗ дээр бэхжүүлмээр байна” гэсэн талаар улс төрийн хүрээнд яригдаж байна.

Хөгжлийн банкны тухай хуулинд ТУЗ-ийн гишүүнээр улс төрийн албан тушаалтан томилогдохыг хориглож өгдөг. Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ-д Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүд орох боломжгүй юм. Түүнчлэн одоогийн Хөгжлийн банкны тухай хуулиар заавал Засгийн газрын тогтоол харалгүй, бие даасан байдлаар ТУЗ-ийн шийдвэрт үндэслэн, зээл гаргахыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Засгийн газраас Хөгжлийн банкийг цаашид бүрэн хяналтдаа байлгаж, аливаа зээл олголтыг шударга агуулгаар явуулах, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан 57-120 их наядын төслүүдийг санхүүжүүлэх, баталгаа гаргах чиглэлд үйл ажиллагааг нь чиглүүлэхээр буй. Энэ логикоор цаашдаа Хөгжлийн банкны хуулинд өөрчлөлт оруулах, холбогдох журам, тогтоол гаргах замаар засгийн газрын шууд үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь тодорхой болоод байгаа юм.

Гэхдээ улс төрийн хүрээнд яригдаж буйчлан, Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүн нь шууд Хөгжлийн банкны ТУЗ-д орох эсэх нь яг таг тодорхой бус байна. Одоогийн ил байгаа үнэн нь, Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Хөгжлийн банкийг АТГ, хуулийн байгууллагууд шалгаж, зээлийн төлөлтийг эрчимжүүлэх агуулгад анхаарч байгаа юм.

Г.ИТГЭЛ


Хөгжлийн банкны ТУЗ-ийн агуулгаарх өмнөх контент:

Гол шийдвэр гаргагч ТУЗ: Чанаргүй, өндөр дүнтэй зээлүүдийг Б.Шинэбаатар, Б.Даажамба нар олгожээ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 11, 2022 10:09

Энэ ёстой байдаггүй жишиг байх шүү

Зочин
Зочин
2 сар 11, 2022 10:09

Оюун эрдэнээс айгаад муу зээлүүдэд санхүүжилт олгохгүй байх

Зочин
Зочин
2 сар 11, 2022 10:10

Манай энэ �##�на аа бас

Зочин
Зочин
2 сар 11, 2022 10:17

Улс төрмйн �##�бан туша�##�тан болохгүй

Зочин
Зочин
2 сар 11, 2022 10:25

Тэр нь зөв өө

Шударга иргэн
Шударга иргэн
2 сар 11, 2022 10:59

Ард чинь Ард түмэн Асаатай байгаа шүү Оюука минь.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 12:42

Больж үз. Банкыг улс төртэй холиод завааруулдаг юмнаасаа с�##�

Зочин
Зочин
2 сар 11, 2022 13:49

Элэг доог болохоор хувилбар шдэ

Зочин
Зочин
2 сар 11, 2022 14:14

Данхан толгойт нямбаатар та хоер монголын бух хэрэгтэй гэсэн болгоныг авч байна. Чиний яаж баяжсаныг ш�##�гах хэрэгтэй. Хурэлсугийн тэрэлжид байгаа нууц хамга�##�ттай амр�##�тын газрыг ш�##�га .нам дагасанаас улсад ажилж узээгуй хумуус яаж баяжсан ьайна .уу.

зочин
зочин
2 сар 11, 2022 18:48

Өөрөө хүнээ томилж баахан чанаргүй зээл өгүүлчихээд одоо удирдана гэж юу байсийн?? Зайлцгаах хэрэгтэй. Ард иргэд одоо ч БОСЧ ТЭМЦЭХГҮЙ юу, тээ??? Энэ л Монголчуудын хамгийн гунигтай түүх байгаа юм даа. Дээрэлхүүлээд, доромжлуулаад, хавчигдаад, дарлагдаад л суугаад байцгаадаг. Юу ч гэхэв дээ, хохь нь л юм даа

Холбоотой мэдээ

Back to top button