ДЭЛХИЙНИЙГЭМ

Канад улс Украйнд 6.1 сая долларын зэвсэг нийлүүлэхээр боллоо

Канадын эрх баригчид Украйны нийслэл Киев 7.8 сая канад доллар буюу ойролцоогоор 6.1 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний зэр зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргалаа.

Зэр зэвсэг, сум нийлүүлэх талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэвлэлийн бага хурал зарласан байна. Тэрбээр эл шийдвэрээ Киевтэй зөвлөлдсөний дараа гаргажээ.

Үүнээс өмнө нь, Канад улс Украйн руу зөвхөн дүрэмт хувцас болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан. Нэг зүйлийг нэмж дурдахад, Канадын сургагч багш нар 2015 оноос хойш Украйны Львов мужид ажиллаж, украйнчуудад цэргийн ур чадвар эзэмшүүлэхээр ажиллаж байгаа юм.

Тун саяхан тус цэргийн сургалтыг хүрээг өргөжүүлж, 200 цэргийн бүрэлдэхүүнтэй байсныг 400 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Канадын эрх баригчид Украйнд ийнхүү үхлийн хөнөөлт зэр зэвсэг нийлүүлээд зогсохгүй Киевт дахин 500 сая канад долларын шинэ зээл буюу ойролцоогоор 392.5 сая ам.доллар олгохоор болжээ. Дахин гэдэг нь, өмнө нь нэгдүгээр сард тусад нь 120 сая ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн юм.

(Эх сурвалж: CBC News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2 сар 15, 2022 14:16

ДЭЛХИЙ НИЙТ ЧАДАХ БҮХНЭЭРЭЭ ИНГЭЖ ТУСЛАЖ БАЙГАА ЦАГТ ҮМХИЙ ХУЛМАСНУУД УКРАЙНЫГ ЭЗЛЭНЭ ГЭДЭГ ХОШНОГО БАЙЛГҮЙ ДЭЭ.

Зочин
Зочин
2 сар 16, 2022 17:01
Reply to  ҮНЭН

Пуутин гуай мөнгө нь хүрэхгүй л дээ...дайн хийхэд

Холбоотой мэдээ

Back to top button