УЛС ТӨР

УИХ-ын завсарлага дууслаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож дууслаа. УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн өчигдөр орой /2016.06.29/ хүртэл орон нутгуудаар явж дуусах ёстой байсан ч зарим гишүүд ирж амжаагүй байгаа тул чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааныг хойшлуулах нөхцөл байдал үүссэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан улсын их баяр наадмын өмнө завсарладаг уламжлалтай. Энэ хаврын чуулганыг долоодугаар сарын 05-нд хаахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнээс өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган,  ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэхээр төлөвтэй байгаа аж.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button