ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Абу Даби хотоос 9000 орчим жилийн настай барилгын туурь олджээ

Археологичид Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын нийслэл Абу Даби хотоос баруун зүгт орших Гага арал дээр малтлага хийх үеэрээ 8500 гаруй жилийн настай эртний барилгуудын туурь олжээ. Энэ талаар “The National” сонин мэдээлжээ.

Шинжилгээ, судалгааны явцад тэдгээр барилгууд нь одоог хүртэл Эмират улсын хамгийн эртний барилгад тооцогдож байсан барилгуудаас дор хаяж 500 жилийн өмнө баригдсан болохыг тогтоосон нь эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа юм.

Ингэснээр тус улсын архитектурын хамгийн эртний дурсгалт газар гэгдэж байсан Марава арлын суурингаас олдсон сүүлчийн олдвор ийнхүү хамгийн эртнийх олдворт тооцогдохоо болилоо.

Археологичид барилгын тууриас гадна сумны хошуу зэрэг олон сонирхолтой олдвор, мөн 5000 жилийн настай оршуулгын газрын ул мөрийг олж илрүүлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар оршуулгын зан үйлийг хаягдсан суурингийн туурин дээр хийдэг байсан ч тодорхой соёлын хэм хэмжээг хадгалсаар ирсэн гэж тайлбарлав.

(Эх сурвалж: Archaeology News Network)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button