ДЭЛХИЙНИЙГЭМ

Гарри Каспаров: Путин бол манай гарагийн хамгийн АЮУЛТАЙ хүн

Дэлхийн шатрын аварга асан Гарри Каспаров одоогоос хоёр жилийн өмнө 2020 оны аравдугаар сард Украины эсрэг ОХУ-ын авч хэрэгжүүлэх бодлогын талаар урьдчилан таамаглаж байжээ. Тэрбээр АНУ-ын Үндэсний хэвлэлийн клубт ийн ярьж байсан байна.

Гарри Каспаров бол Нью-Йорк дахь Хүний эрхийг хамгаалах сангийн тэргүүн бөгөөд АНУ-ын Үндэсний хэвлэлийн клубт онлайнаар үг хэлэх үеэрээ, “Орос орон бол өнөөдөр “манай гарагийн хамгийн аюултай хүн”-ээр удирдуулж буй клептократ дарангуйлалтай улс" гэсэн байна.

Улмаар “Путин бол 20 жил засгийн эрх барьж байна. Тэндээсээ ч явах бодолгүй байгаа юм. Мөн Оросын “Путины засаглал” бол хэн хүний төсөөлж ч байгаагүй тийм дарангуйлагч засаглал. Ийм нөхцөлд Владимир Путиныг Ерөнхийлөгч гэж нэрлэх боломжгүй” гэж Гарри Каспаров хэлжээ.

ОХУ-ын бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа олон нийтийн сүлжээ Кремлийн шууд болон шууд бус хяналтад байдаг учир тус улсад хүний ​​эрхийг хамгаалах ямар ч хамгаалалт байхгүй байгааг мөн тэрбээр онцоллоо.  

Каспаровын хэлснээр, “Путины засаглал”-ынхны улс төрийн өрсөлдөгчдөө болон бие даасан сэтгүүлчдийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хамгийн сүүлийн үеийн төлөөлөл бол Алексей Навальный. Тэр бол “Путины Орос”-ын золиос юм.

“Алексей Навальный амьд үлдсэнд нь талархаж байна. Нөгөөтээгүүр “Путины Орос улс” өөрийнх нь эсрэг “өрвөлзсөн” улс төрийн өрсөлдөгчид болох Борис Немцовын эсрэг сум, харин Алексей Навальный болон сэтгүүлч Анна Политковская нарт хорт бодис хэрэглэсэн. Путин өрсөлдөгчидтэйгөө ингэж л тэмцдэг. Орост хүний ​​эрх гэсэн зүйл цаасан дээр л байдаг. Яг л ЗХУ-ын үеийнх шиг” гэжээ.

“Путин Оросыг дэлхийн бусад улсаас бүрмөсөн тусгаарлахыг хүсэхгүй байгаа тулдаа л Орос улс зарим дүрмээр тоглож байгаа мэт “дүр эсгэж” байна. Түүнд шинэ, албан ёсны төмөр хөшиг хэрэггүй. Учир нь, “Путины Орос”-ын эрх баригч элитүүдийн хулгайлж завшсан хэдэн зуун тэрбум ам.доллар Оросод, Хятадад, Иранд, Венесуэлд биш харин дэлхий даяар Европт, АНУ-д хадгалагдаж байдаг. Тийм шалтгааны улмаас л Путин тэргүүтнүүд дүрэм журмыг дагаж мөрддөг “дүр эсгэдэг”. Гэсэн ч, энэ нь Путиныг дотооддоо ч гадаадад ч гэмт хэрэг үйлдэхэд нь саад болохгүй” хэмээв.

Каспаров цааш нь хэлэхдээ, Путин өөрийнхөө үйлдлийг “чөлөөт ертөнцийн удирдагчдын шийдвэртэй хариулт”-тай зохицдоггүй гэж үздэг тул өөрийгөө олон улсын гэрээ хэлэлцээрт хамаагүй гэж тооцдог. Тиймээс л Путин хүссэн бүхнээ хийж чадна гэж боддог. Өнөөдөр бидний шийдэж буй ихэнх асуудлууд Владимир Путин болон түүний эрүүгийн дэглэмтэй шууд холбоотой. Путин байгаагүй байсан бол Сирид ямар ч асуудал гарахгүй, Мадурогийн дэглэм ч хэвээр үлдэхгүй байх байсан. Бас Беларусийн дарангуйлагч Александр Лукашенко улс орныхоо нийт иргэдийн 80 хувийн хүсэл зоригоос үл хамааран Засгийн эрхэнд үлдэж чадахгүй байх байлаа. Мөн эцэст нь та бүхэн Украины газар нутгийг эзэлсэн байдлаар дуусахыг та харах болно” хэмээн Каспаров мэдэгдэж байжээ.

Үүнтэй уялдаад, Гарри Каспаров Владимир Путиныг цөмийн зэвсэг зэрэг асар их зэр зэвсгийн нөөцтэй, “Өөрийгөө хуулиас дээгүүр, басхүү Оросын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас ч дээгүүрт тооцдог хүн” учир “ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ ХҮН” гэж үзэх ёстой гэсэн байна.

(Эх сурвалж: Voice of America)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
3 сар 1, 2022 16:09

ГАСПАРОВ Л ХЭЛСЭН БОЛОХООС ҮНЭН ХЭЛЖЭЭ

мЭДЭХ ҮҮ?
мЭДЭХ ҮҮ?
3 сар 1, 2022 22:51
Reply to  ҮНЭН

Юу нь үнэн гэж!!! Энэ мэтийн урвагчидад гишгэх орон зай олгоогүй гэж гомдохдоо. Холоос хуцаж байгаа нь үнэн

ҮНЭН
ҮНЭН
3 сар 1, 2022 16:10

ПУТИНЫ ХААНТ УЛСЫГ БАЙГУУЛАХ ГЭЭД ОРОСУУД ӨВДӨГ ШОРООДОВ ОДОО ЦӨМИЙН ЗЭВСГЭЭРЭЭ АЙЛГАХ Л ҮЛДЭХ ШИВ

Үнээн үнэн
Үнээн үнэн
3 сар 1, 2022 20:15

Ухаантай хүн болохоор яах арагүй үнэн хэлж дээ

мЭДЭХ ҮҮ?
мЭДЭХ ҮҮ?
3 сар 1, 2022 22:46

Энэ еврей Яанкийн хоолонд баялуурч дэмийрч байх шивдээ.Оросын эсрэг хуцуулах гэж гайгүй сайн хоолоор цадагдаг бололтой

Иргэн
Иргэн
3 сар 1, 2022 22:11

Путиныг ирэхээс өмнөхөн Орос орон ямар байлаа, яг тэр чигээрээ явсан бол өдийд ямар байж байгаа бол Березовский, Абрамович, Ходорковский өшөө хэн билээ нөхдүүд л тэр үед Оросыг гартаа авчихсан муу Ельцин х�##�хавч маск төдий байлаа. Одооны энэ Орос шиг юун тэр АНУстай толхилцох, тэдний ТТГ-ын агент засгийн газарт нь уртлгаар зөвлөж байв гэж. Ататюрк, Пак Жөн Хи, Ст�##�ин Мао гээд л үргэлжилнэ дээ. Улс орноо босгосон хүмүүс шүү

Иргэн
Иргэн
3 сар 1, 2022 22:23

Тэгвэл өнөө ЕЛЬЦИН шиг нэг нөхөр, Абрамович, Березовскийй мэтийн хэдэн нөхдийг авчраад тавия, тэгээд Орос орон бүр улам мандан бадарч ард түмэн нь хмар сайхан жаргаа, манай Америк ах нарын хүсэл бүрэн биелээд л... КАСДАРОВын хүсэл энэ мөн үү.

мЭДЭХ ҮҮ?
мЭДЭХ ҮҮ?
3 сар 1, 2022 22:55
Reply to  Иргэн

яг мөн. Улсаа худ�##�дах гэсэн хар наймаачинд,урвагчидад гишгэх газар байхгүй болгох юу нь буруу гэж . Муу эх оронгүй золбин еврейд эх орон гэх үнэт зүйлгүй,бахархах юмгүй хүнд хоол олдох газар байв�##� юу ч гэж бурж чадна.

Иргэн
Иргэн
3 сар 1, 2022 22:50

АНУ бол хамгийн муу улс, USD-н эзэд жүүдүүд хамгийн ёрын муу хүмүүс

Зочин
Зочин
3 сар 2, 2022 14:59

Шатарын ухаан улстөрийн ухаан хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай. Каспаров Путин шиг удирдагч болж чадаагүй дээ атаархаж гоншигнох хэрэггүй дээ. Шатар их тоглохоор сэтгэл санаа согогтой болдог гэнэ лээ.

Зочин
Зочин
3 сар 2, 2022 18:51

1998 онд барууныхны зөвлөмжөөр явсан аугаа их гүрэн Орос орныг дефолд зарлахад хүргэсэн тэр хүнд цагт Борис Ельцин энэ хүнийг гаргаж ирснээр улс орноо сүйрлээс аварсан түүхтэй. Тэгэхэд энэ мэтийн луйварчид хар амиа бодоод дэлхий даяар доншуучилж явсан биз дээ.

Зочин
Зочин
3 сар 2, 2022 20:17

Ямар ч байсан Путин Орос орноо сүйрлээс аварч чадсан хүн шүү. Цаг тухай бүрд нь олон улсын төвшинд уха�##�аг �##�хам хийсээр Оросыг хамгийн хүчирхэг гүрэн болгож чадсан. Оросыг буланд шахахаар оролдож байгаа нь бүтэхгүй л дээ.

Зочин
Зочин
3 сар 3, 2022 01:41

монголыг зарна гэж байсан гөлөг

Холбоотой мэдээ

Back to top button