ДЭЛХИЙНИЙГЭМ

Apple, Nike брэнд Орос дахь борлуулалтаа зогсоолоо

Украины асуудалтай холбоотойгоор Владимир Путин тэргүүтэй ОХУ-ын эсрэг дэлхийн нэртэй брэндүүд тус улсад үйл ажиллагаа явуулах, бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг зогсоож эхэллээ.

АВТОМАШИН

Германы “Audi” компани Орос дахь дилерүүддээ хоёрдугаар сарын 24-өөс эхлэн автомашины тээвэрлэлтээ зогсоохоор болсноо мэдэгдсэн. Эх сурвалжийн  мэдээлснээр, мөн “Шевроле” /Сhevrolet/-г Оросод нийлүүлдэг Америкийн “General Motors”, Германы “Фольксваген” /Volkswagen/, Порше /Porcshe/, Чехийн Шкода /Skoda/, Английн “Лэнд Ровер” /Land Rover/ автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд ОХУ-ын эсрэг хоригт нэгдэж буйгаа илэрхийлжээ.

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

Цахилгаан бараа үйлдвэрлэгч “Dell” компани мөн Орос, Украин дахь бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг зогсоож байгаагаа зарлалаа. Компанийн зүгээс нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхөөс хамаарч дараа дараагийн шийдвэрүүдээ гаргана хэмээн мэдэгдэв.

Оросын эсрэг хоригт мөн Массачусетсийн Технологийн Дээд Сургууль /MIT/ Оросын Сколковогийн Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдсэн юм.

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн том компанид тооцогдох Тайванийн “TSMC” компани Оросод хагас дамжуулагч нийлүүлэхээ зогсоосон талаар тус арлын төв мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Мөн Америкийн “Apple” корпорац Оросын албан ёсны эрхтэй онлайн дэлгүүрүүдэд тоног төхөөрөмжөө борлуулахаас мөн татгалзсан шийдвэр гаргажээ.

СПОРТ

Түүнчлэн Америкийн спортын хувцас, гутлын алдартай брэнд “Nike” Оросод борлуулалтаа хаав. Энэ тухайгаа тус компани брэнд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тиймээс одоо оросууд “Nike” брэндийн бараа захиалах боломжгүй болж байгаа юм.

(Эх сурвалж: AP News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
3 сар 3, 2022 01:28

Terguigeer amidarchih bhoo,Hyatad gej tom niiluulegch bhad..

Холбоотой мэдээ

Back to top button