
ОХУ-ын талаас 498 цэргийн алба хаагч Украин дахь тулаанд амиа алдаж, 1,597 нь шархадсан гэж ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков гуравдугаар сарын 2-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд боломжтой бүх тусламжийг үзүүлж байна хэмээн онцлов. Игорь Конашенковын хэлснээр, ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэргийн дэд бүтцэд цохилт өгсөөр байна гэлээ.
Украинд болсон тулааны үеэр нийтдээ 1,533 объект өртсөн аж. Тодруулбал, Украины Зэвсэгт хүчний хяналтын 54 цэг, холбооны төвүүд, агаарын довтолгооноос хамгаалах С-300 пуужингийн систем 39-ийг, 52 радарын станц зэргийг устгасан аж.
Газар дээр 47 нисэх онгоц, агаарт 13 нисэх онгоцыг мөн 484 танк болон бусад байлдааны хуягт машин, харвах пуужингийн 63 систем, 217 хээрийн их буу, миномёт, 336 нэгж цэргийн тусгай машин, 47 нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийг устгасан гэв.
Украины хүчний байгууллагуудын үндсэрхэг үзэлтнүүд болон цэргийн алба хаагчдын дунд 2,870 гаруй хүн амь үрэгдэж, 3,700 орчим хүн шархадсан байна. Зөвхөн батлагдсан мэдээллээр, Украины хууль сахиулах байгууллагын олзлогдсон цэргийн алба хаагчдын тоо 572 хүн байна хэмээн Конашенков хэлэв.
(Эх сурвалж: Canews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.