Нийгмийн
Булган аймаг "Айрагны өргөө"-нөөс урьтаад пивоны үйлдвэртэй болох нь

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 3.8 тэрбумаар "Айрагны өргөө" барина хэмээгээд баахан шүүмжлүүлсэн хүн бол тус аймгийн Засаг дарга Н.Ариун-Эрдэнэ. Тиймээс ч эл төсөл нь царцаж, түүнд зарцуулах төсвийг нь ахмадуудын тэтгэврийн нэмэгдэлд зарцуулсан.
Тэгвэл тэрбээр аймагтаа Унгар, Чех улсуудын оролцоотойгоор барилгын ханын дулаалгын үйлдвэр, Чех улсын бизнесийн хөрөнгө оруулалтаар пивоны үйлдвэр, ясны үйлдвэр, загасны хоол тэжээлийн үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлэх хэлэлцээр хийжээ.
Ийнхүү тус аймаг "Айрагны өргөө"-нөөс урьтаад пивоны үйлдвэртэй болох нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн л ажил хийж байна ш дээ
сайн байна