
ТҮҮХ № НЭГ
Олександра дөрвөн аврагч нохойтойгоо Украины Харьков хот дахь байшингийнхаа угаалгын өрөөнд буудалцаан эхэлснээс хойш нуугдсаар байна.
“Анхны дэлбэрэлтийг сонсоод би нохдоо хашаанаас нь гаргахаар гудамж руу гүйсэн. Хүмүүс сандралдаж, машин тэргүүдээ ч орхиж байв. Би маш их айсан” гэж Олександра ярив.
Өдгөө 25 настай тэрбээр Москвад амьдардаг ээжтэйгээ байнга утсаар холбогддог гэлээ. Гэвч, Олександра өөрт нь тохиолдсон зүйлсийн талаар ярихад нь, бүр тэр ч байтугай том дайралтад өртсөн төрөлх хотоосоо видео бичлэг илгээсэн ч ээждээ аюулд өртөж байгаагаа итгүүлж чадсангүй.
“Би эцэг, эхээ айлгахыг хүсээгүй ч, үнэндээ энгийн иргэд, хүүхдүүд үхэж үрэгдэж байна гэдгийг тэдэнд шууд хэлж эхэлсэн” гэж Олександра ярилаа.
“Эцэг, эх маань миний төлөө санаа зовж байгаа ч гэлээ энэ бүхэн санаандгүй болсон зүйл мэт хүлээж авсан. Тэдний үзэж байгаагаар Оросын арми энгийн номхон иргэд рүү хэзээ ч довтлохгүй гэсэн. Украинчууд л өөрсдөө ард иргэдээ хядаж байна гэсэн бодолтой байна” гэлээ.
Оросод украинчуудын ихэнх нь гадаадад гэр бүлтэй байдаг. Гэвч, Олександра шиг зарим хүмүүсийн хувьд Оросод байгаа хамаатан садангууд нь мөргөлдөөний талаар өөр ойлголттой байсаар байгаа юм. Энэ бүхэн Оросын хатуу хяналтанд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа түүхтэй холбоотой гэж Олександра үзэж байгаа юм.
“Ээж маань Оросын телевизээс шууд эш татаад ярихад нь би маш их айсан. Тэд зүгээр л хүмүүсийн тархийг угааж байна. Хүмүүс тэдэнд итгэж байна” хэмээн Олександра өчив.
“Эцэг эх маань энд ямар нэгэн байлдааны үлй ажиллагаа болж байгааг ойлгож байгаа. Гэхдээ тэд: “Оросууд та нарыг чөлөөлөхөөр ирсэн. Тэд юуг ч устгахгүй, тэд тан нарт хүрэхгүй, муу зүйл хийхгүй” гэсэн гэв.
Биднийг Олександратай ярилцаж байх хооронд буудлага үргэлжилсээр байв. Интернэт холболт муу байсан тул бид дуут мессеж солилцох шаардлагатай болсон.
“Би нам гүм, чимээгүй байдал ямар байдгийг бараг мартаж. Тэд зай завсаргүй зогсолтгүй галлаж байна” хэмээв.
Гэвч, энэ өдөр Оросын төрийн мэдлийн телевизийн сувгуудаар Харьковын суурьшлын бүс рүү пуужин харваж, энгийн иргэд амь үрэгдсэн, усны төлөө оочир дараалал үүсгэн зогсож, бас дөрвөн хүн амиа алдсан талаар нэг ч үг мэдээлсэнгүй” гэсэн юм.
Украины энгийн иргэдэд аюул заналхийлж байгаа нь Оросын зэвсэгт хүчин биш, харин энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж буй Украины үндсэрхэг үзэлтнүүдээс үүдэлтэй гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
ОХУ-ын төрийн телевизүүд чухам Украиныг түрэмгийлэлд буруутгаж дайныг зөвтгөж, “цэргийн тусгай чөлөөлөх ажиллагаа” хэмээн нэрлэсээр байна.
“Дайн дажин”, “довтолгоо” эсхүл “халдлага” гэсэн үгсийг ашигласан Оросын аливаа хэвлэлийг Украин дахь Оросын цэргийн алба хаагчдын үйлдлийн талаар мэдсээр байж худал мэдээлэл тараасан хэргээр тус улсын хэвлэл мэдээллийн зохицуулах байгууллагаас хааж ч магадгүй нөхцөл байдалтай байна.
Тэгвэл одоо Оросын Думын гишүүд Оросын цэргийн талаар “хуурамч” мэдээлэл тараасан хүмүүсийг 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх шинэ хуулийн төсөл хэлэлцэж байна.
Зарим оросууд гудамжинд гарч дайныг эсэргүүцэн жагссан ч тэдгээр жагсаал цуглааныг төрийн мэдлийн төв телевизийн сувгуудаар дамжуулаагүй юм.
ТҮҮХ № ХОЁР
Киев хот дахь нэгэн алдартай зоогийн газрын эзэн Михаилод Оросын телевизээр довтолж буй талаарх мэдээг үзэх цаг зав ч, бас хүсэл байсангүй. Украины нийслэлийг буудаж эхлэхэд тэрбээр эхнэрийнхээ хамтаар зургаан настай охин, бяцхан хүүгээ хамгаалах гээд мөн завгүй боллоо.
Хүүхдүүд нь шөнө дэлбэрэх чимээнээр сэрж, зогсолтгүй уйлах болов. Гэр бүлээрээ Киев хотын зах руу нүүж, дараа нь гадаад руу зугтахаар шийдэв. Ингээд тэд Унгар руу гарсан ч Михаило эхнэр, хүүхдүүдээ Унгарт үлдээгээд Баруун Украинд буцаж ирсэн аж. Тэр цэрэгт татагдав.
Тэрбээр Оросын Нижний Новгород хотын ойролцоох сүмд ажилладаг ааваасаа энэ довтолгооны талаар сонсоогүйдээ гайхсан гэнэ. Аав руугаа утасдаж юу болоод байгааг асуусан байна. Аав нь харин энэ бүхэн үнэн биш гэж хариулсан аж. Аав нь “дайн” болоогүй, үнэн хэрэгтээ Оросууд Украиныг нацистуудаас аварч байгаа гэж хариулсан гэнэ.
Михаило Оросын суртал ухуулгын ямар хүчтэй байгааг олж мэдэрсэн ч аав нь ямар бодолтой байгааг мэдээд сэтгэлээр унасан гэлээ.
“Аав минь намайг энд байгаа, би бүх зүйлийг нүдээрээ харж байгааг мэдсээр байж надад итгэхгүй байна. Миний ээж, аавын минь хуучин эхнэр ч үүнийг биеэрээ даван туулж байна” гэж ярив.
“Ээж маань буун дуунаас болоод эмээтэй минь угаалгын өрөөндөө нуугдаж байна” гэлээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон жилийн турш хатуу хяналтанд байсаар ирсэн, үзэгчид нь ч Орос улс болон түүний дэлхий даяар явуулж буй үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй ханддаггүй гэж онцлов.
“Төрийн мэдлийн нэвтрүүлэгчид үргэлж л Оросыг зөвхөн “сайн залуу” мэтээр харуулдаг” хэмээн Английн Глазгогийн Их Сургуулийн Орос улс ба улс төрийн харилцааны мэргэжилтэн, доктор Жоанна Шостек.
“Дэлхийн II дайн, Аугаа эх орны дайны тухай өгүүлдэг “үлгэрт” ч Орос улс хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй. Тийм ч учраас оросууд одоо итгэхгүй байгаа юм. Ихэнх оросууд өөр үзэл бодлыг эрж хайдаггүй. Барууныхныг хатуу шүүмжилдэг нэг талыг баримталсан төрийн мэдлийн нэвтрүүлэгчид Оросууд хөрш орнууд дахь төрөл төрөгсдийнхөө үзэл бодлоос өөр үзэл бодолтой байлгахад тусалж байна” гэж Шостек ярьлаа.
“Оросыг шүүмжилдэг хүмүүсийг урвагч эсхүл гадаадын агент /тагнуул/ мэтээр дүрсэлсээр ирсэн. Бүх шүүмжлэгчид Барууны төлөө ажилладаг гадаадын агентууд. Тэгэхээр, тэд төрсөн охиндоо ч итгэдэггүй”.
ТҮҮХ № ГУРАВ
Анастасиягийн эцэг, эх нь босогчдын хяналтад байдаг Донецкийн Бүгд Найрамдах Улсаас 20 км-ийн зайд орших нэгэн жижигхэн тосгонд амьдардаг. Эл тосгон Киевийн эрх баригчдын мэдэлд хэвээр байгаа ч тэдний гэрт дандаа Оросын төрийн телевизүүд гарпаг. Тэд цагаа хүртэл Москвагийн цагаар тохируулсан байдаг нь хуучнаар ЗХУ-ын өнгөрсөн үеийг санагдуулна.
Тиймээс Анастасия хоёрдугаар сарын 24-нд Киевт дуут дохиогоор сэрэхдээ эцэг, эх нь үүнийг хэрхэн хүлээж авсныг мэдэж авав.
“Өглөө таван цагт ум хамгүй орноосоо үсрэн босоод би хамгийн түрүүнд ээж рүүгээ утсаар ярьсан юм. Ээж маань намайг утсаар залгасанд гайхсан. Ээж юунд санаа зовоогүй, их тайван байсан” гэлээ.
Анастасия бол 10 жилийн өмнө Киевт нүүж ирсэн “Би-Би-Си” /ВВС/ агентлагийн Украин дахь сэтгүүлч. Тэрбээр бөмбөг тэсрэх чимээнээр сэрж, дараа нь хаашаа бөмбөгдөх бол гэж санаа зовсон гэдгээ ярив.
“Би дахиад л ээж рүүгээ залгасан. Би түүнд айж байгаагаа хэлсэн. Гэтэл ээж маань “Битгий санаа зов” гэж намайг тайвшруулахыг оролдсон. Ээж хэлэхдээ, “оросууд хэзээ ч Киевийг бөмбөгдөхгүй” гэсэн. Гэвч, оросууд аль хэдийн бөмбөгдөөд эхэлсэн гэж Анастасия хариулсан байна.
“Энгийн иргэд хохирсон талаар би ээждээ хэлсэн. “Украин Донбасс руу довтлоход бидэнд бас тийм зүйл тохиолдсон биз дээ” гээд ээж маань инээсэн. Би тэгэж хэлэхэд нь хэсэг зуур амьсгалж чадаагүй. Ээжийг ийм харгис хариулт хэлэхэд нь зүрх минь зүгээр л хагарах шахсан” гэсэн юм.
Энэ бүхэн оросын хэвлэл мэдээллийнхний суртал ухуулга гэдэгт бат итгэдэг. Энэ бол Украиныг нацистуудаас чөлөөлсөн “алдар суут Оросын арми” гэж ойлгуулдаг суртал ухуулга гэж үздэг гэлээ. Тэрбээр олон жилийн турш эцэг, эхтэйгээ улс төрийн үзэл баримтлалын маргалдахаас зайлсхийж байсан ч энэ удаад ээжийнхээ утсыг түрүүлж таслав.
Бид Анастасиятай Киев хотоос гарч яваад тэсрэх бөмбөгний дэлбэрэлтээс хамгаалах хоргодох байранд дөрвөн шөнийг өнгөрөөх үеэр ийнхүү ярилцсан юм. Түүний толгойд яах нь тодорхойгүй ирээдүйдээ санаа зовсон бодол эргэлдэж байв.
“Одоо миний толгойд маш олон бодол эргэлдэж байна. Бидэнд цаашид юу тохиолдох бол? Энэ бүхэн хаашаа явж байна вэ? Би хэзээ нэгэн цагт гэртээ харих болов уу? Би эуэг, эхтэйгээ дахин уулзах болов уу? Би тэдэнд хайртай хэвээрээ байгаа ч цээжинд нэг л тийм муухай мэдрэмж байсаар л. Би энэ хэзээ ч арилахгүй байх гэж бодож байна”.
Эх сурвалж: ВВС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Baryynii hevlel amerkyyd ukrain ch gsn oros l byryytai meteer irgediin tarhiig ygaaj bgaa shde 2 tal 2 laa tarhi ygaaj bga. Murgulduund iim yum bolj l bdg. Hohirolgui murgulduun bhgu.
Украйны зэвсэгт хүчний командлагч Зеленский чинь иргэдээрээ бамбай хийж орон сууцны хороолол дунд цэргүүдээ байрлуулаадп буудаад байгааг зөвтгөх арга байхгүй ээ
ЧАМАЙГ БИ ҮХЭЖ ДАЛД ОР ГЭЖ ХЭЛЬЕ
Барууны BBC, CNN бол Оросыг буруутгаж дэлхий даяар тархи уга�##�т явуулж хүчтэй сурт�##� ухуулга хийж байна
ҮХЭЖ ДАЛД ОР
Танай ээжийн буруу биш.Тэр өдөөн хатгаж дайн эхлүүлээгүй.Ээжээ бүү буруутга.Барууныхан болон америкийг дагаж д�##�дагнасан ЗЕЛЕНСКИЙ г буруутга.
МАНАЙ ҮХЭРНҮҮД ХҮРТЭЛ ОРОСЫН ҮЗЭЛ СУРТАЛД ТАРХИА УГААЛГАЧИХААД СУУЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
Zelenskiidee l gomdloo garga daa. Ukrainuud odoo xoorondoo alaltsaad exelsen yum bishuu. Xeleltseert orson negiigee l lav buudaj