ОХУ-ын эсрэг хоригт “Prada” брэнд нэгдлээ

Оросод хувцас загварын зах зээл цаашид өмнөх шигээ байхгүй тийм хандлагатай боллоо. Учир нь, дэлхийд алдартай, шилдэг брэндүүд ОХУ-ыд борлуулалтаа түдгэлзүүлэхээр болов.
Украины асуудлаар дэлхий бараг бүхэлдээ ОХУ-ын эсрэг хориг тогтоосон ба үүнд хамгийн сүүлд Италийн “Прада” /Prada/ загварын ордон нэгдлээ.
Үүнээс өмнө нь, Францын “Gucci” /Гүччи/, “Balenciaga” /Баленсиага/, “Yves Saint Laurent” /Ив Сан Лорен/, “Hermes” /Гермес/, “Chanel” /Шанель/, “Cartier” /Картье/ зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд нэгдсэн. Мөн Оросын зах зээлээс Карл Лагерфельд хүртэл гарч байгаагаа зарлалаа.
Ойрын ирээдүйд оросууд “Zara”, “Bershka”, “Pull&Bear” /Пулл/, “Massimo Dutti”, “Stradivarius”, “Oysho” зэрэг алдартай брэндүүдээс хувцас худалдаж авах боломжгүй болох аж.
Эх сурвалж: ВВС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.