СПОРТ
Д.Батзул хапсагай бөхөөр Якутаас мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын Якутийн автономит бүгд найрамдах улсын 100 жилийн ойд зориулсан “Ханалас Хапсагай” нэртэй хапсагай бөхийн гран при тэмцээн Сахагийн Покровск хотод боллоо.
XXV удаагийн тэмцээнд Якут, Монгол, Тува, Буриад, Хабаровскийн бөхчүүд 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй жин, ахмадын 80, -90, +90 кг-ын жинд өрсөлдсөн.
Нийт 3 сая рублийн шагналын сантай хапсагай бөхийн тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсноос 85 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, чөлөөт бөхийн спортын мастер Дамжингийн Батзул мөнгөн медаль хүртэв.
Тус тэмцээнд буриадын “Бухэ барилдаан”-ы алдарт бөх Балдан Цыжипов, Тувагийн Айдин Монгуш, Арбак Сат тэргүүтэй шилдгүүд ирж оролцжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.