ДЭЛХИЙНИЙГЭМ

“КОВИД-19”: Хорио цээргүй европчууд, халдвар нь ихэссэн хятадууд

Хятад улс цар тахал эхэлснээс хойших хамгийн хүчтэй “КОВИД-19”-ийн дэгдэлттэй нүүр тулж эхэллээ. Энэ удаагийн халдварын тархалт Омикрон хувилбараас ч илүү хурдан тархаж эхэлсэн нь “нууц Омикрон” гэх хувилбартай холбоотой хэмээн “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээллээ.

Энэ долоо хоногийн эхээр Хятадын эрх баригчид улсын хэмжээнд олон арван хотод коронавируст халдварын 1,337 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийсэн. Халдварын ихэнх нь Жилин мужид илэрсэн агаад 895 халдварын тохиолдол бүртгэгджээ. Мөн ням гарагт л гэхэд хөл хорио тогтоосон өмнөд хэсгийн Шинжаан хотод халдварын 75 шинэ тохиолдол, Шанхайд 41 шинэ тохиолдол илэрчээ.

Хятад улс “КОВИД-19”-ийн эсрэг хатуу бодлого баримталж буй дэлхийн цөөхөн орны нэг хэвээр байна. Энэ нь халдвар авсан иргэдтэй харьцсан хүмүүст хатуу хорио цээр тогтоох замаар вирусийн тархалтыг хязгаарлаж байгаа гэсэн үг. Хятадын эрх баригчдын эл бодлого 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжин хотноо зохиогдсон өвлийн XXIV олимпын наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг байсан. Гэвч, одоо олимп болон паралимп дууссан ч гэлээ Хятадын төр засгийн удирдлагууд хатуу бодлогоо цаашид ч үргэлжлүүлэхээр шийджээ.

Хятадад тахлын нийт хугацаанд коронавируст халдварын 117 мянга орчим тохиолдол илэрч, халдварын улмаас 4.6 мянга гаруй иргэн нас барсан гэсэн тоо байна.

Ийнхүү Хятадын хатуу бодлого үргэлжлэх болсон нь Монгол Улс зэрэг хөрш зэргэлдээх орнуудад хүндээр нөлөөлж байгааг ч хэвлэлүүд онцолж эхэлсэн. Учир нь, Хятадаас бараа бүтээгдэхүүн импортлогч улс эдийн засаг, санхүүгийн гацаанд орж, худалдааны эргэлт нь зогсоод буй аж. Хятад улс өвлийн олимпыг амжилттай зохион байгуулах үүднээс хил гаалийн зурвасуудаа хаасан байсан. Энэ удаад мөн л коронавирусийн халдвар огцом нэмэгдэж эхэлсэн учир хилээ нээх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Нөгөөтэйгүүр, Европын улс орнуудад коронавирустэй холбоотой хөл хорио, хязгаарлалтууд ар араасаа суларч, заавал амны хаалт зүүх ёстой гэсэн шаардлага хүртэл цуцлагдлаж эхэлсэн. Гэтэл Хятадад харин ч эсрэгээрээ улам л хатуу дүрэм журам үйлчилсэн хэвээр байна.

Эх сурвалж: CGTN  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 16, 2022 08:54

болж энэ хогын өвчниныг эхлүүлсэн газар шүүдээ

Зочин
Зочин
3 сар 16, 2022 09:04

энэ өөрсдийнхөө өвчинөөр ингэж байгаад үхээд дуусчаасай

Холбоотой мэдээ

Back to top button