Ярилцлага

Монголын багш нарын ҮЭХ: Боловсролын салбарын идээ бээр Л.Цэрэндулам багшийн үйлдлээр хагарч байна

Нийслэлийн ЕБ-ын 97 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Цэрэндулам дааж авсан ангийнхаа сурагч 7 настай охиныг цохиж зодсон асуудал нь олонд ил болоод байна. Бид энэ асуудлаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч багш Д.Мөнхбаатартай ярилцлаа.

-97 дугаар сургуулийн багш бага ангийн хүүхдийн цохьсан асуудал үүсээд байна. Танай холбоонд энэ талаар ямар мэдээлэл байна вэ? 

- Бичлэгийг нь харсан. Багш зодсон, бие махбодийн шийтгэл үзүүлсэн нь бол нотлогдож байна.

- Камерийн бичлэгийг нийтлэгдэхээс  өмнө масс ч, багш нар ч тухайн багшийг өмөөрч байлаа. Харин бичлэгээс харахад багш  хүүхдийг маш хүчтэй цохиж байна. Танай байгууллага энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

- Энэ багш манай холбооны гишүүн биш. Яг одоо тухайн багшийн харьяалагддаг холбоо нь хуулийн тусламж үзүүлж байгаа гэсэн. Бид нарын байр суурь бол багшийг шийтгэж болно. Гэхдээ зориуд нийгэмд асуудал үүсгэж сенсацилаад, араас нь дарга нар алдаагаа нуух гэж байгаа юм шиг  бичлэг явууллаа. Бурууг булзайруулж, багш руу чиглүүлж байна. Тэр багшийн 100 хувь буруу, хүүхдэд гар хүрч болохгүй. Гэхдээ БШУЯ, холбогдох газрууд үндсэн шалтгаануудаа оношлохгүй байна. Анги дүүргэлт, хөтөлбөрийн агуулгын ачаалал, тойргийн бус хүүхэд гээд зөндөө асуудал байна. Хаа байсан Таван буудлаас Сансарт ирж хичээлд суудаг. Анги дүүргэлтийн тоо нь 50 хүүхэд.  Манай бага анги ялангуяа нэг, хоёрдугаар ангийн сургалтын хөтөлбөр хүүхдийн нас сэтгэхүйгээс хэтэрхий давсан ачаалалтай, агуулга нь маш хүнд. Тэр хөтөлбөрийг багш угаасаа нилээн хүчээр шахаж л өгнө үү гэхээс хэвийн нөхцөлд эзэмшүүлэх ямар ч боломжгүй. Тоглож наадаж, дэгж дэрвэж явах ёстой хүүхдүүд дээр сургалтын хөтөлбөрөөрөө яргалал үйлддэг, хүүхдийг гэсгээдэг. Тэр хүнд агуулгыг өгөхийн тулд багш хэтийдсэн ачааллыг даван туулдаг. Тэгэхээр ажил, амьдралын  стресс бухимдлаасаа болоод ийм үйлдэл гарлаа  гэж харж байна.

-Хөтөлбөрийн агуулга, анги дүүргэлтийн стандартаас үүдсэн бусад хүчин зүйлс багшийг ийм үйлдэл хийхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Тийм үү?

- БШУЯ ялангуяа бага ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгаа эргэж харах хэрэгтэй. Багшийг хүүхэд болгонд хүрч ажиллах тэр боломжийг нь нээж өгмөөр байна. Ганц энэ багшаар асуудал дуусахгүй. Ил далд хүүхдэд гар хүрчихдэг асуудал зөндөө бий. Үгүйсгэхгүй. Цаад учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан бүгд буруугаа багш руугаа чихээд, зөвхөн хүүхэд зодсон багш буруутай юм шиг болчихлоо. Гэтэл цаана нь багшийн ажиллах орчин нөхцөл, хууль эрх зүйн байдал, хувь хүний эрхийн асуудал гээд бүхэл бүтэн тогтолцооны алдаа явж байгаа. Тэр бүхнээ алхам алхмаар ч хийж чадахгүй байж алдаагаа яамны сайдаасаа эхлээд багш руугаа  чихэж байна. Магадгүй 30 хүүхдэд хичээл заадаг, хөтөлбөр нь хөнгөн байсан бол  54 настай тэтгэвэрт гарах гэж байгаа энэ эмэгтэй ажлаа сайн л хийх байсан байх. Багшийн хөгжлийн хуулиар анги дүүргэлт 40-өөс дээш хүүхэдтэй бол туслах багш байх ёстой. Гэтэл туслах багш байхгүй, 50-60 хүүхэдтэй ангид багш 40 минутад багтаж нөгөө хүнд агуулгаа шахаж ойлгуулах хэрэгтэй. Яамнаас шахдаг. Багшийг үнэлдэг, урамшуулалт цалинг хүүхдийн үр дүнгийн гүйцэтгэлээр дүгнэнэ гээд шахаад байдаг байхгүй юу. Гар хүрсэн нь 100 хувь багшийн буруу ч гэсэн манай боловсролын салбарын идээ бээр хагарч байгаа үзэгдэл.

-Тухайн сургууль дээр бас өөр асуудал бий. Ноднин нэг багш цонхоор унаж харамсалтайгаар амиа алдсан. Саяхан ахлах ангийн сурагчид нийлж хүүхэд зодсон.  Одоо энэ багшийн асуудал...?

-Тийм ээ. Энэ бүх асуудлыг бид мэдэж байгаа. Тэгэхээр үнэхээр энд хүний эрх, хүүхдийн эрх, хүний амь нас эрсдэх хүртэл асуудал үүссэн. Үүний цаад учир шалтгааныг бид тогтоох ёстой. Сургуулийн захирлууд намын харьяалалаар  томилогдож ирдэг. Сургуулийн хүүхдийн харилцааны асуудлыг зохицуулах үүрэгтэй нийгмийн ажилтан шууд камерийн бичлэг хийлгэж багшийг буруутган өөрсдийгөө цэвэрлэж байна. Манай салбарын үнэн нүүр царай энэ. 

-Багш нарын эрх ч бас зөрчигддөг гэж та хэлэх гээд байна уу?

-Багшид эдлэх эрх байдаггүй. Дандаа нэг үүрүүлсэн үүрэг, хариуцлага, хална солино, ёс зүй гээд бүх талаас нь барьчихдаг. Улс төрийн эрх ч байхгүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх ч байхгүй. Цаасан дээр нэг юм байдаг ч хэрэгждэггүй. Адаглаад хөтөлбөрөө сонгох эрх байхгүй ганцхан хөтөлбөр тулгадаг. Хамгийн том академик эрх нь хүртэл ингэж зөрчигддөг.

-Танай ҮЭХ-ны эрх бас л зөрчигддөг үү, хааж боодог уу? Үр дүн гарч байна уу?

-Маш бага үр дүн харж байна. Улс төрийн нөлөөлөлд автчихсан, авилгалд идэгдчихсэн энэ салбарын он удаан жил бугшсан буртагийг арилгах, хэвийн болгох амар биш. Ямартай ч хуулинд аль болох чухал заалтуудаа оруулах гээд хичээж байна. Эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага гэдэг юмыг хэн ч ухамсарлдаггүй, тоодоггүй. Хүүхдийн эрх ярьсан эцэг эхчүүд орж ирээд багшийг зодох нь холгүй явдаг. Энэ бүхний учрыг олмоор л байна. Бид нар багшаа өмөөрнө гээд явж л байсан. Би бол эхнээсээ цаанаа баримттай юм байна гэдгийг гадарласан. Гэхдээ ядаж багш нар багшийгаа дэвсмээргүй байна гэсэн байр суурьтай байна.

-Нэг сургуулийн захирал бичлэг нягтлан бодогчоо зодож буй бичлэг дэлгэсэн асуудал танай дээр яваа. Он гарсаар өөр тохиолдлууд танай холбоо дээр байгаа юу?

- Нөгөө бичлэг гаргасан, болохгүй байгаа юмыг дэлгэсэн хүн ажлаасаа халагдаад өнөө маргаашгүй шүүх хурал нь болох гэж байна. Сайд, дарга нар буруу юмыг дэлгэх ёстой, багш нарт хариуцлага тооцох ёстой гэж ярьдаг ч яг газар асуудлыг дэлгэсэн ажилтан хохироод л явж байна. Бид нар хуулийн тусламж үзүүлж яваа. Надад одоо дэлгэмээргүй л байгаа болохоос биш гурван кэйс шүүхийн шатанд явж байна. Багшийг нотлох баримтгүйгээр ёс зүйн алдаа гаргасан гэж гүтгээд ажлаас халдаг. Эцэг эхчүүд нь эхлээд өргөдөл гомдол бичиж ирнэ. Ангийн камерийг шүүгээд нотлогдохгүй болохоор эцэг эхчүүд нь сошиэлоор цацна гэдэг. Тэгэхээр нөгөө захирал айсандаа ёс зүйн зөвлөлөө дахиж  хуралдуулаад нөгөө багшийн эсрэг баахан алдаа цуглуулаад шууд халдаг. -- -- Өөр танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Боловсролын тогтолцоогоо улс төрөөс ангид болгох хэрэгтэй. Багш нарын хийх ёстой ажлыг тодорхой болгож, ачааллыг нь бууруулмаар байна. Хүүхдүүд сурч хөгжих таатай орчин бүрдүүлж өгөх ёстой. Цалин хөлс хангалттай, сэтгэлзүйн хувьд асуудалгүй бол багш нервтэхгүй шүү дээ. Бид нар одоо 50 настай эмэгтэй багшийг тэтгэвэрт гарах эрхийг нь нээлттэй болгох гээд хуулийн төсөл дээр ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
За больж үз.
За больж үз.

Анги нь дүүрлээ гээд яасан ? Бичлэг дээрхээр бол хүүхдүүд бүгд суудаг байрандаа суугаад байраа эзэлчихсэн. Багшид дарамт ача�##��##� үүсгэхээр нөхцөл харагдахгүй байсан. Багш ганцаараа тэр ангид шөлөөтэй явж байгаа хүн нь байсан. Хүүхдүүд бүгд суугаад өөрсдийн зүйлээ хийж буй харагдсан. түүнээс бүгд босч ирээд багш дээрээ овоороод байгаа зүйл харагдаагүй. АНги дүүргэлт сургуулийн асуудлыг хүн сургачаа зодож шийддэггүй юм. Тиймээс гэмт хэргийн ш�##�тгаан нь анги дүүргэлт байсан гэж шүүх дээр лав чи нотолж чадахгүй. 2. Нийгэмд байгаа наги сургуулийн хомсдолын тухай ярина гэвэл яам руугаа захиа бичиж болно. Холбогдох сэдвээр нэвтрүүлэгт оролцож болно. соошлоор бичиж болно. Холбогдох �##�баны янз бүрийн хүмүүстэй цаг тохироод уулзаж сан�##� бодлоо илэрхийлж болно. Энэ бүгд нээлттэй.

Зочин
Зочин

Ёооо ёстой аймаар хүчтэй зохихдоо дандаа толгой руу нь цохих юмаа ямар муухай хүн бэ? Бас 49 р сургуулийн багш Мажигсүрэн гэж багийн багш хүүхдүүдийг их зоддог толгой руу нь б�##�аар шаасан хэрэг гараад байсан үнэхээр муухай хүмүүс бол багш нар байна шүү.Дандаа толгой руу ньхүзүү рүү нь цохиж зодож б�##� үзгээр толгой руу нь шаана гэдэг чинь юу гэсэн үг вэ арай л муухай хүмүүс юмаа өмөөрөх шаарлага байхгүй шүү ҮЭХ

За больж үз.
За больж үз.

Төрийн �##�банд хуулиараа сэтгэцийн өвчтэй хүн ажиллах хориотой байдаг. Тиймээс сүүлийн өгүүлбэр чинь оновчтой биш. Өөрөө маш их буруу ярьж байна. үйлдвэрчний эвлэл гэхэд. Нотлох баримтгүй х�##�агдсан багш нараа хамга�##�ах нь зөв. Асуудлаа хольж хутгаад байгаа нь буруу. Багш нар чинь их невртэж стрэссдэг бол сэтгэцийн эрүүл мэндийг нь ш�##�гуулах. Ш�##�гаад асууд�##�тай гарв�##� мэдээж ажиллах эрхгүй болно. Нэг хэсэгтэээ л эдгэртлээ.

За больж үз.
За больж үз.

Зөв шүү дээ. Хүүхдийн эрх ярих нь зөв. Хүмүүс яагаад та нарт эмоцтой ханддаг вэ гэвэл та нар хүүхдийн хүний үндсэн эрх зөрчсөн хүнийг өмөөрч хариулт өгдгөөс болж асууд�##� үүснэ. Та нар яг өөрсдөө зодсон багш нь биш өөр удирдах эсвэл туслах �##�бан туша�##�тан бол та нарын хэрэг биш учраас эмоцоор хандахгүй за энэ асуудлыг бид ш�##�гаж үзээд танд хариу бичгээр өгнө гээд хаяг адрэсс аваад үлдэх хэрэгтэй. Тэрний оронд �##�даа гаргасан хүнээ өмөөрөөд хариу бичдэг. Өөдөөс нь нотлох баимт гаргаж ирвэл нам болдог байж болохгүй. Өөрсдөө ш�##�гадаг хүмүүс нь хүмүүсийн гаргаж өгөөд буй нотлох баримт нь өөрийнх нь эрх мэдэлд байхад ухаад олоод үзээд хэн худ�##� ярьж буй эсэх баримт мэдээлэл цуглуул�##�гүй шууд гомдол гаргасан хүн рүү дайрдаг буруу. Тэгэхээр байд�##� бишдээд заав�##� шүүх дээр очиж шийдүүлэх хэрэгтэй болно. Уг нь удирдлага ш�##�гаад шийдээд хооронд нь зохицуулчихаж болох юмыг хийдэггүй. Заав�##� шүүхээр орох �##�багүй шүүх цаг зарцуулах шаардлагагүй хуулиар зохицуулчихсан эд. Өөрсдөө хууль мэдэхгүй ажлаа хийж ч мэддэггүй. Энэ хүн ч гэсэн мэдлэггүй чадваргүй л хүн байна. Мэдлэг чадвартай хүн бол хаана хэзээ юу гэж ярихаа мэднэ.

Зочин
Зочин

Дээр үед ташуураар эрхээр сүүлдээ заагуураар одоо үзгээр зоддог болжээ. Удахгүй яваандаа зодохоо болих байхаа.

Зочин
Зочин

тэр мундаг Соронзон захир�##� энэ тэрээ захын сургуульд томилох хэрэгтэй ш дээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Энэ багш ямар олон нэртэй болчихвоо

Зочин
Зочин

Долоон настай хүүхэд зодно гэдэг нь арай л бйна. том ангийн хүүхэд бол хэцүү ш дээ. Хичээлээ хийхгүй, дэвтэр номоо авчрахгүй, шаардлага тавихаар өөдөөс нэг бол юу ч хэлэхгүй, нэг бол хуц энэ тэр гэнэ. Өөрийнх нь төлөө хэлж байгаа багшийн өөдөөс �##��##�цаад гарна гэж хэлж байгаа хүүхдийг school police хийж байхдаа нүдээрээ харж чихээрээ сонсоод бид их гайхаж, энэ багш ямар тэвчээртэй юм бэ? гэж бодож байлаа. Тухайн хүүхдийг дуудаад юу болов гээд асуухад багш да�##�гавар нэхээд олон дахин асууж дургүй хүргээд гэж тэнэгтдэг байна ш дээ.

Зочин
Зочин

Тэтгэвэрт гарах асуудлыг шийдэх нь зөв бага ангийн сөб багш гар 50настай хүсвэл тэтгэвэртэй гарахыг хууль батлахыг дэмжиж байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button