Н.Мандуул: 762 тэрбумын багцыг Засгийн газарт шилжүүлэх санал гаргаж байна
Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны төлөгдөх боломжгүй болсон 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргав.
Энэ тухай тэрбээр хэлэхдээ: Хөгжлийн банкны 762 тэрбумын багцыг Засгийн газарт шилжүүлж, үр ашигтай зардал мөн эсэхийг засаг дээрээ шийдэх нь зүйтэй гэдэг саналыг бидний зүгээс гаргаж байна. Зээлийн багцаа анализ хийхээр 1.8 их наяд төгрөг дээр 400 тэрбумын зээлийг арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. 2.2 их наядын багц дээр энэ ондоо арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний гуравны нэг нь төрийн өмчит ААН-үүдэд олгосон зээл байгаа. Төрийн өмчит ААН-үүдийн авсан 762 тэрбумын зээлийг задалбал Монголын газрын тос, Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ-г санхүүжүүлсэн. Энэ 762 тэрбум банкны хувьд эргэн төлөгдөх боломжгүй болсон. Оны төгсгөл гэхэд чанаргүй зээлийн хувийг 12-иос доош буулгахаар ажиллаж байна. Ингэсэн тохиолдолд Хөгжлийн банк хэвийн банкаараа ажиллах боломжтой" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
762 тэмбэржүржиг боллоо
Төр нь хамгийн муу зээлдэгч болчихдог